Enrolled: 6 students

Зорилго

Эдийн засгийн макро түвшинд төр, олон улсын байгууллагуудад олон улс болон улс орон, салбарын хэмжээний мэдээлэл боловсруулах, дүгнэлт гаргах, прогноз, төлөвлөлт хийх, микро түвшинд аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны үр ашгийг тооцох, эрсдэлийг тодорхойлох, бууруулах арга замыг тогтоох, зах зээлийн шинжилгээ хийх, төсөл, төлөвлөгөө боловсруулах ур чадвартай мэргэжилтэнг бэлтгэнэ.

Мэргэжлийн ур чадвар

  • Эдийн засгийн үзэгдэл, үйл явцыг тодорхойлох, тайлбарлах, шийдвэрлэх онолын гүнзгий мэдлэг;
  • Эдийн засгийн макро болон микро түвшингийн аливаа асуудлаар эрдмийн болон бодлогын судалгаа, шинжилгээ хийж, оновчтой шийдэхэд ашигладаг чадвар;
  • Юмс үзэгдлийн зүй тогтол, харилцан хамаарлыг загварчлах, шинэ санаа гаргах, тоон болон чанарын шинжилгээ судалгаа хийх, дүгнэн боловсруулах чадвар;
  • Эдийн засгийн өсөлтийн загварууд, компаний стратегийг тодорхойлох, математик загвар, түүнийг үнэлэх үнэлгээний загваруудыг гаргах чадвар;
  • Мэргэжлийн програм хангамжийг эзэмшиж, загвар байгуулан боловсруулж, дүгнэлт гаргаж, хэтийн төлвийг тодорхойлох чадвар;
  • Шинийг эрэлхийлэх, дижитал орчинд ажиллах, санаачлагатай, бүтээлч хандлага;
  • Бие даан суралцах, багаар ажиллах, асуудлыг шийдвэрлэх зэрэг хувь хүний ур чадвараа хөгжүүлэх, мэргэжлийн үйл ажиллагаандаа хувь нэмэр оруулах хандлага;

Ажлын байр, мэргэжлийн эрэлт хэрэгцээ

Эдийн засаг, математик загварчлалын мэдлэгийг эзэмшсэнээр аливаа нийгэм-эдийн засаг, бизнесийн аливаа процессын оновчлол, загварчлалыг хийх чадвартай болдог тул аль ч салбарт хөрвөх боломжтой, хөрөнгийн зах зээл, банк санхүүгийн салбарт илүү эрэлттэй байна. Төгсөгчид дараах ажлын байруудад ажиллах боломжтой. Үүнд:

  • Бодлогын судлаач
  • Даатгалын актуарчин, эрсдлийн шинжээч
  • Их, дээд сургуулиудад эдийн засгийн багш
  • Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдэд эрдэм шинжилгээний ажилтан
  • Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн албанд мэргэжилтэн
  • Олон улсын төсөл хөтөлбөрүүдэд мэргэжилтэн, судлаач

Be the first to add a review.

Please, login to leave a review