Зорилго
Олон улсын болон дотоодын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, шаардлагад нийцсэн, гадаад, дотоод худалдаа, гаалийн удирдлагын чиглэлээр цогц ур чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
Эзэмших мэргэжлийн ур чадвар
-
- Гадаад, дотоод худалдаа, гаалийн бодлого, стратегийг тодорхойлох боловсруулах, хэрэгжүүлэх;
- Гадаад, дотоод худалдаа, гаалийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнесийн байгууллагыг удирдан зохион байгуулах;
- Гадаад, дотоод бизнесийн орчны болон зах зээлийн судалгаа, шинжилгээ хийх;
- Худалдах, худалдан авах гэрээ хэлцэл байгуулах;
- Экспорт, импортын барааны тээвэрлэлтийг зохион байгуулах, тээвэр, логистикийн байгууллагуудтай хамтран ажиллах;
- Гаалийн үнэлгээ хийх, гаалийн татвар, тарифийг тооцох, гаалийн хэрэг, зөрчил илрүүлэх;
- Гадаад төлбөр тооцоо үйлдэх, даатгуулах, гаалийн үйл ажиллагаа, нийлүүлэлтийн сүлжээ, хангамж, логистикийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;
- Цахим худалдаа эрхлэх.
Ажлын байр, мэргэжлийн эрэлт хэрэгцээ
-
- Гүйцэтгэх удирдлага /Захирал болон газар, хэлтэс, албаны дарга/
- Экспорт, импортын менежер
- Гаалийн ажилтан, гаалийн зуучлагч, гаалийн байцаагч
- Тээвэр логистикийн менежер
- Худалдан авалт, хангамжийн менежер
- Тээвэр зуучийн компанийн менежер
- Гадаад, дотоод зах зээл судлаач, гадаад харилцааны ажилтан
- Төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын худалдан авах ажиллагааны газрын дарга, мэргэжилтэн
- Банк, санхүүгийн байгууллагад гадаад худалдааны төлбөр тооцоо, санхүүжилт хариуцсан менежер, мэргэжилтэн