Зорилго
Монгол, бүс нутгийн аялал жуулчлалын салбарын манлайлагчийг бэлтгэх, салбарын суурь судалгаа болон практик менежментийн тэргүүлэгч баг, хамт олныг төрүүлэх
Хөтөлбөрөөр олгох мэдлэг
-
- Аялал жуучлалын бизнесийг төлөвлөх, оновчтой шийдвэр гаргах үр ашигтай системийг эзэмших
- Аялал жуулчлалын салбарын тогвтортой хөгжлийг хангах арга механизмуудыг бүрдүүлэх, хэрэгжүүлэлтийг удирдан зохион байгуулах онол, арга зүйн мэдлэг эзэмших
- Бизнесийн үйл ажиллагааны тоон шинжилгээний болон эконометрик, статистикийн аргуудыг эзэмших, хэрэглэх
- Байгууллагын үйл ажиллагаа, технологийн орчны шинжилгээ хийх, шийдвэр гаргах, төлөвлөгөө боловсруулах арга, загваруудыг хэрэглэх
- Эко аялал жуулчлалын бизнесийн зорилго, төлөвлөгөөний хэрэгжүүлэлтийн механизмуудын онцлог, ач холбогдол, уялдаа холбоог тайлбарлах.
Хөтөлбөрөөр эзэмших чадвар
Амралт, аялал, жуулчлалын хувийн бизнес эрхлэхэд шаардлагатай:
-
- Бизнесийн удирдлага, үйлчилгээний менежмент, маркетинг, ёс зүйн цогц мэдлэг эзэмшсэн;
- Мэргэжлийн шийдвэр гаргахад шаардлагатай нийгэм, хүмүүнлэгийн болон мэргэжлийн эрх зүйн холбогдох хичээлүүдийг эзэмшсэн;
- Бизнесийн төлөвлөлт, манлайлал, мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийх, удирдлагын үр ашигтай шийдвэр гаргахад зайлшгүй бодит шийдлийг эзэмшсэн байна.
- Үйлчилгээний болон харилцааны гадаад хэлний өндөр мэдлэг эзэмшсэн.
Ажлын байр
-
- Жуулчны бааз, тур операторын хувийн бизнес эрхлэх
- Аялал жуулчлалын бодлого боловсруулах, хянан шалгах, хэрэгжүүлэх төр, захиргааны байгууллага
- МСҮТ, дээд сургуульд багш, судлаач
- Монголын топ тур операторууд
- Аяллын хөтөч-тайлбарлагч
- Зочлох үйлчилгээний бусад байгууллага
- Аялагч, чөлөөт уран бүтээлч
- Аяллын гэрээт агент, зохион байгуулагч
- Үйлчилгээний бизнесийн чиглэлүүд
- Төрийн байгууллагын үйлчилгээ, зохин байгуулалтын ажилтан
Хөтөлбөрийн давуу тал
-
- Ресторан, зочид буудал, тур операторын бизнесийн мэдлэг олгох ур чадвартай докторууд
- Мэргэжлийн амин чухал хичээлийг багтаасан сургалтын төлөвлөгөө
- Мэргэжлийн англи хэлний төрөлжсөн сургалт (нийт 18 багц цаг)
- Цахим орчимд хичээллэх, алсын зайн сургалтын туршлагатай
- Мэргэжлийн хичээлүүд сурах бичиг, гарын авлагатай
- Англи хэлний IELTS, TOEIC зэрэг шалгалтанд бэлдэх клубт хамрагдах боломжтой
- Цагийн ажилд ороход зуучлах, үйлчилгээний байгууллагад дадлага хийх зэргээр ахлах ангид мэргэжлийн байгууллагуудад туршлага хуримтлуулах боломжтой
- Ажлын байрны шилжилт, хөрвөх чадвар боломж ихтэй