Blog
97 жилийн ойн өдөр үндэсний хувцсаараа гоёлоо
- 11 сар 2, 2021
- Posted by: admin
- Category: Мэдээ
Нэг ч сэтгэгдэл байхгүй

2021 оны 11 дүгээр сарын 1-нд Худалдаа, үйлдвэрлэлийн их сургуулийн 97 жилийн ойн баярт өдөр тохиож багш, ажилтнууд, оюутнууд уламжлал ёсоор үндэсний хувцсаараа гоёлоо. 100 шахам жилийн түүхтэй Худалдаа, үйлдвэрлэлийн их сургуулийн хамт олон түүхээрээ бахархаж, чадварлаг, эрдэмтэн багш, хамт олноо танилцуулан, Архивын ерөнхий газарт хадгалагдан үлдсэн ХҮИС-ийн түүхтэй холбогдох баримтат киноны хэсгээс үзэж сонирхлоо.

ХҮИС-ийн “Оюутны холбоо”-ныхон үйлдвэрлэл, урлалын үзэсгэлэн гаргаж, урлаг, соёлын хөтөлбөрөөр өдөрлөгийг улам өргөн цар хүрээтэй сэтгэл татам болголоо.
1-р төвшний оюутан Ө.Энэрэл сонгодог хөгжмийн нэг болох хийлийн тоглолтоор сургуулийн нийт ажилтан, хамт олон, найз нарынхаа сонорыг мялааж, сургуулийнхаа түүхт ойн баярт авьяасаараа бяцхан бэлэг барилаа.

ХҮИС-ийн “Оюутны Холбоо” нь жижиг дунд бизнес эрхлэгч оюутнуудын бүтээгдэхүүнийг танилцуулах, борлуулах, хамтран бизнес эрхлэх, оюутнууд танилцаж нөхөрлөх нь өдөрлөгийн бас нэг зорилго байлаа. Үүний зэрэгцээ эрдэмтэн, багш нар, оюутан найзуудаа угтан мэндчилэх соёлын үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлсэн юм.

…
ХҮИС-д ажиллаж байсан үе үеийн ахмадууд болон одоо ажиллаж буй эрдэмтэн багш, ажилтан, оюутан залуус та бүхэнд ойн баярын мэнд хүргэж, эрүүл энхийг хүсье.