Blog
2030-2050 онд улс орнууд хүлэмжийн хийг хэрхэн бууруулах талаар чуулган болж ХҮИС-ийн төлөөлөл оролцлоо
- 11 сар 24, 2021
- Posted by: admin
- Category: Мэдээ
Zero Emissions Solutions Conference (ZESC) key climate solution for the decade of action буюу Хүлэмжийн хийг хэрхэн буруулах, яаж шийдэх болон дэлхийн дулааралтай холбоотой цаг уур, уур амьсгалын шийдлийн тухай чуулга уулзалт 2021 оны 11-р сарын 1-5-нд цахимаар болж, Худалдаа, үйлдвэрлэлийн их сургуулийн төлөөлөл оролцлоо.
Нийт 15 удаагийн цахим чуулганд Зүүн Өмнөд Азийн Орнуудын Холбоо (ASEAN) The Association of Southeast Asian Nations болон хөгжингүй орнуудын их, дээд сургуулийн профессорууд оролцож, 2030-2050 онд Улс орон, хотоо хүлэмжийн хийгээс ангижрах, дэлхийн дулаарлын эсрэг тэмцэх үр дүнтэй арга, туршлагаасаа солилцлоо. Цаашид ийм чиглэлийн дагуу сурч, бэлтгэгдсэн мэргэжилтэн, бизнес эрхлэгчид эрэлт хэрэгцээтэй байх нь тодорхой болж байна.
ХҮИС нь тус байгууллагад 2018 онд албан ёсны гишүүнээр элсэж, 5 удаагийн сургалт, хурал, чуулганд амжилттай оролцоод байна.