Blog
Үндэсний цахим сантай хамтран ажиллана
- 11 сар 18, 2021
- Posted by: admin
- Category: Technology Мэдээ
Esan Үндэсний цахим сантай Худалдаа, үйлдвэрлэлийн их сургууль хамтран ажиллах гэрээг 2021 оны 11-р сарын 18-нд үзэглэлээ. Зохиолч, бүтээлч, судлаач, багш нарын бүтээлийг уншигчидтай холбох цахим гүүр болсон ESAN боловсролын систем нь багш нарын туурвисан ном, товхимол, эрдмийн ажил зэрэг бүтээлийг цахим сандаа байршуулан оюутан, сурагчид, уншигчдын хүртээл болгохын зэрэгцээ их сургуулиудын номын санг цахимжуулдаг юм. Үндэсний цахим сан нь эрдмийн бүтээлүүдийг хуулбарласан эсэхийг шалгаж анхдагчдыг тогтоох, эрдэмтэн, багш нарын номыг цахимжуулах зэргээр ажилладаг. Тус сан багш, сурагч, оюутнуудад зориулсан оюуны өмчийн эрхтэй 50.000 гаруй ном, сурах бичигтэй, Монголын хамгийн олон контенттой цахим номын сан юм. Та гар утас, таблет компьютертэй бол дэлхийн хаанаас ч, хэзээ ч Esan-д холбогдож ном, сурах бичгийг унших боломжтой юм. Ингэснээр оюуны бүтээл туурвигчид орлогоо нэмэгдүүлэх, аль ч салбарт цаасан технологийг халах, цаг цаас хэмнэх зэргээр эдийн засгийн үр ашиг ихтэй юм.