Blog
Үндэсний худалдааны салбарын 100 жилийн ойд зориулсан “Монголын худалдааны түүхийн сургамж” номын өргөтгөсөн хэлэлцүүлэг болов
- 6 сар 2, 2021
- Posted by: admin
- Category: Ангилаагүй
ХҮИС-ийн Эрдмийн зөвлөлийн зарим гишүүд болон худалдааны салбарын эрдэмтэн судлаачид оролцсон өргөтгөсөн хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.
Хэлэлцүүлгийг нээж ХҮИС-ийн Эрдмийн зөвлөлийн дарга, профессор М.Должин үг хэллээ. Монгол Улсад Үндэсний худалдааны салбар үүсч, хөгжсөний 100 жилийн ойд зориулсан “Монголын худалдааны түүхийн сургамж” номын агуулгыг энэхүү номын зохиогч Худалдаа бэлтгэлийн яам (ХБЯ)-ны сайд асан, Гавьяат эдийн засагч, доктор Б.Шаравсамбуу танилцууллаа.
Өргөтгөсөн хэлэлцүүлэгт: ХБЯ-ны орлогч сайд асан Ц.Намсрай, ХБЯ-ны орлогч сайд асан, Худалдааны гавьяат ажилтан Н.Бэгз, УИХ-ын гишүүн асан Д.Идэвхтэн, “Чингис хаан” музейн захирал, академич С.Чулуун, ХҮДС-ийн захирал асан, доктор Ж.Сүхбаатар, Үйлчилгээний гавьяат ажилтан Г.Хайсандай, Намын төв хорооны худалдааны хэлтсийн орлогч эрхлэгч асан Т.Дашдэлэг болон салбарын ахмад ажилтнууд оролцож номын агуулгатай холбоотой үнэтэй санал, зөвлөгөө өгөв.