Search
NUCB NUCB
  • СУРГАЛТ
    • БАКАЛАВР
    • МАГИСТР
    • ДОКТОР
    • ОРОЙ, ЭЧНЭЭ
    • МСҮТ
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    • ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ
    • СУДАЛГАА
    • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ
    • ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР
  • Бидний тухай
  • ОЮУТАН
    • ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР
    • ОЮУТНЫ ХОЛБОО
    • САГСАН БӨМБӨГИЙН БАГ
    • САРНЫ ТАНГО БҮЖГИЙН ХАМТЛАГ
    • ЭНТРЕПРЕНЕР КЛУБ
    • ГАРЫН АВЛАГА, ХӨТӨЛБӨР, ТӨЛӨВЛӨГӨӨ үзэх
    • ТӨГСӨГЧИД
  • ХАМТЫН АЖИЛЛАГАА
  • СУРГАЛТ
    • БАКАЛАВР
    • МАГИСТР
    • ДОКТОР
    • ОРОЙ, ЭЧНЭЭ
    • МСҮТ
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    • ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ
    • СУДАЛГАА
    • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ
    • ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР
  • Бидний тухай
  • ОЮУТАН
    • ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР
    • ОЮУТНЫ ХОЛБОО
    • САГСАН БӨМБӨГИЙН БАГ
    • САРНЫ ТАНГО БҮЖГИЙН ХАМТЛАГ
    • ЭНТРЕПРЕНЕР КЛУБ
    • ГАРЫН АВЛАГА, ХӨТӨЛБӨР, ТӨЛӨВЛӨГӨӨ үзэх
    • ТӨГСӨГЧИД
  • ХАМТЫН АЖИЛЛАГАА
NUCB > Blog > Мэдээ > ЯПОНЫ “ЗЭНМЭНКИО” ГУРВАЛЖИН БУДААНЫ ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД СУРАЛЦАГЧДАД  МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРААСАА ХУВААЛЦЛАА.

ЯПОНЫ “ЗЭНМЭНКИО” ГУРВАЛЖИН БУДААНЫ ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД СУРАЛЦАГЧДАД  МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРААСАА ХУВААЛЦЛАА.

  • 4 сар 16, 2019
  • Posted by: admin
  • Category: Мэдээ
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургуулийн МСҮТ дээр 2019 оны 4-р сарын 10,11-ны өдрүүдэд Японы “ЗЭНМЭНКИО” гурвалжин будааны холбооны ерөнхийлөгч Накатани Шиничи, нарийн бичгийн дарга Киношито Киёоши, хэлтсийн дарга Ёшида Токио нар болон холбооны бусад гишүүд хүрэлцэн ирж ажиллалаа.

Энэхүү арга хэмжээний хүрээнд Япон улсын мэргэжлийн тогооч нар гурвалжин будааны эрүүл мэндийн ач холбогдлыг эрүүл зөв зохистой хооллолттой холбон тайлбарласнаас гадна, гурвалжин будааны  гурилаар “СОБА”  гоймон хийх технологийг биечлэн үзүүлж,   тогооч мэргэжлийн багш, суралцагч, мэргэжлийн тогооч, сонирхогчдыг дагалдуулан сургасан үйл явц нь шинэ мэдлэг, ур чадвар олгосон үр дүнтэй хамтын ажиллагаа боллоо. Хоёр өдрийн энэхүү арга хэмжээнд   мэргэжлийн 6 сургууль, аймаг орон нутгийн төлөөллөөс бүрдсэн нийт  150 гаруй хүмүүс хамрагдаж цаашид сонирхон  судлах, суралцах  хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ.  Мөн хамтын ажиллагааны үеэр Японы “ЗЭНМЭНКИО” гурвалжин будааны холбооноос тус сургуулийн МСҮТ-д  5 сая төгрөгийн өртөг бүхий Соба гоймон бэлтгэх багаж хэрэгсэл хандивласан нь Тогоочийн мэргэжлийн ангийн дадлагын  хичээлд үнэтэй хувь нэмэр оруулсан ач холбогдолтой үйл явдал боллоо.

Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургуулийн МСҮТ нь цаашид Японы “ЗЭНМЭНКИО” гурвалжин будааны холбоотой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх,  “СОБА”  гоймон хийх технологийг жил бүр уламжлал болгон танилцуулах, богино хугацааны сургалт зохион байгуулах, тогооч мэргэжлийн багш, суралцагч, төгсөгчдийг   Япон улсад дадлагажих боломжоор хангах зэргээр хамтран ажиллахаар боллоо.

ХУДАЛДАА ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИХ СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Footer logo
© 1924-2022 Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургууль, Мэдээллийн технологийн алба