Эрдмийн зөвлөлөөр сурах бичиг, нэр томьёоны тайлбар толь, орчуулгын бүтээл хэлэлцүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг
- 4 сар 5, 2021
- Posted by: admin
- Category: Мэдээ
ХҮИС-ийн профессор багшийн ажлыг үнэлэх журмын зарим хэсгийг шинэчлэн сайжруулж нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг өнгөрсөн 2019-2020 оны хичээлийн жилийн төгсгөлд захирлын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг хийж гүйцэтгэж, улмаар “ХҮИС-ийн профессор багшийн ажлыг үнэлэх журмын зарим хэсгийг шинэчлэн сайжруулж нэмэлт өөрчлөлт оруулах тухай журам”-ыг 2020-2021 оны хичээлийн жилээс дагаж мөрдөхөөр холбогдох шийдвэр, тушаал гарсан болно.
Иймд профессор багш нар өөрсдийн бичсэн сурах бичиг, нэр томьёоны тайлбар толь, орчуулгын бүтээлийг энэ журамд заасны дагуу Б цагт тооцуулахын тулд ХҮИС-ийн Эрдмийн Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн байх шаардлага тавигдаж байна.
Эрдмийн зөвлөлийн ээлжит хурлыг энэ дөрөвдүгээр сарын эхний хагаст хийхээр төлөвлөж буй тул профессор багш та бүхэн Б цагт тооцуулах сурах бичиг, нэр томьёоны тайлбар толь, орчуулгын бүтээлээ хэлэлцүүлэхээр ирүүлэхдээ ХҮИС-ийн захирлын 2021 оны 03 сарын 30-ны А/43 тоот тушаалд заасны дагуу холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн Эрдмийн зөвлөлд ирүүлнэ үү.
Жич: Тушаалыг хавсаргав.
ХҮИС-ийн Эрдмийн Зөвлөл
2021 оны 04 сарын 05