ХҮИС-ийн захирлын  2022 оны 03 дугаар сарын  18 -ны өдрийн А/153 тоот тушаалын хавсралт

ХУДАЛДАА ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН
ХӨТӨЛБӨРТ 2022 ОНД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг зүйл
  • Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургууль (ХҮИС)-ийн бакалаврын хөтөлбөрт 2022 онд оюутан элсүүлэхэд Монгол Улсын “Дээд боловсролын тухай хууль”, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 03 дугаар сарын 18-ны А/79 тоот тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам”, ХҮИС-ийн дүрмийн 4.6.1 дэх заалт, ХҮИС-ийн хөдөлмөрийн дотоод журмын 2.1 дэх заалт болон бусад холбогдох эрх зүйн акт болон энэхүү журам (цаашид журам гэнэ)-ыг баримтална.
  • ХҮИС-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан хяналтын тоонд багтаан бакалаврын хөтөлбөрт суралцагч элсүүлнэ.
  • Элсэлтийн үйл ажиллагааг сургуулийн захирлын тушаалаар батлагдсан комисс зохион байгуулах бөгөөд элсэлтийн комиссын үйл ажиллагаатай холбоотой  харилцааг энэхүү журмаар зохицуулна.
Хоёр. Элсэгчдэд тавигдах шаардлага
  • ХҮИС-д элсэгч нь Боловсролын үнэлгээний төвийн хүчинтэй батламжтай байна.
  • Элсэхийг хүсэгч нь бүрэн дунд, түүнээс дээш боловсрол эзэмшсэн болохыг нотолсон гэрчилгээтэй байна.
  • Гадаадад ерөнхий боловсрол эзэмшсэн иргэн БСШУЯ-ны 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/79 тоот тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх журам”-ын 7.1.4 заасныг баримтална.
  • ХҮИС-ийн бакалаврын хөтөлбөрт элсэхийг хүсэгч Хавсралт-01д заасан хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт /цаашид ЭЕШ гэнэ/ өгч БШУЯ-аас баталсан босго оноог хангасан байна.
  • Элсэлтийн ерөнхий шалгалтгүй элсэх нөхцөл
    • Дээд боловсролтой иргэн ХҮИС-ийн бакалаврын хөтөлбөрт элсэж бакалаврын хөтөлбөрт үндсэн болон цагийн сургалтын хэлбэрээр дээд боловсрол эзэмшихийг хүсвэл “ХҮИС-ийн сургалтын журам”–аар зохицуулагдана.
    • Дипломын боловсролтой, тусгай мэргэжлийн дунд сургуулийг төгссөн иргэн мэргэжлийнхээ дагуу бакалаврын хөтөлбөрт үндсэн болон цагийн сургалтад элсэлтийн ерөнхий шалгалтгүйгээр элсэн суралцах боломжтой.
Гурав. Элсэлтийн бүртгэл
  • ХҮИС-д элсэхийг хүссэн иргэдийг орон даяар сургуулийн http://burtgel.nucb.edu.mn хаягаар цахим хэлбэрээр бүртгүүлнэ. Цахимаар бүртгүүлэх боломжгүй бол өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
  • Цахим бүртгэл 2022 оны 06 дугаар сарын 2-ны өдрийн 09:00 цагаас 07 дугаар сарын 10-ний өдрийн 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.
  • Цахим хэлбэрээр бүртгүүлэгч нь элсэлтийн системд нэвтрэх эрхийг зааврын дагуу авсны дараа нэвтрэх мэдээллээ ашиглан бүртгэлийн системд нэвтэрч тус сургуульд элсэх хүсэлтээ гаргаж, элсэлтийн бүртгэлийн хураамж болох 10,000 төгрөгийг цахим хэлбэрээр төлж бүртгэлээ баталгаажуулна. Нэвтрэх мэдээлэл нь Боловсролын үнэлгээний төвийн /БҮТ/ системд бүртгүүлсэн бүртгэлийн дугаар эсвэл регистрийн дугаар, нууц үгээс бүрдсэн байна.
  • Сургуулийн хичээлийн 2-р байранд[1] дараах бичиг баримттай биеэр ирж бүртгүүлж болно. Үүнд:
    • Бүрэн дунд боловсролын үнэмлэх (эх хувь, хуулбарын хамт)
    • Иргэний үнэмлэх (эх хувь, хуулбарын хамт)
    • ЭЕШ батламж (эх хувь, хуулбарын хамт)
    • Хувийн хэрэг
    • 3×4 хэмжээтэй цээж зураг /3 хувь/
    • Бүртгэлийн хураамж 10,000 төгрөгийг төлөх эрхтэй банкны карт
  • Элсэлтийн материалыг хуурамчаар бүрдүүлсэнтэй холбогдон гарах хариуцлагыг бүртгүүлэгч өөрөө хүлээнэ.
Дөрөв. Элсэгчийг шалгаруулж, эрх олгох, бүртгэх
  • Элсэлтийн бүртгэл хааснаас 1 өдрийн дараа цахим системд бүртгүүлэгчийн ЭЕШ-ын дүн, мэдээллийг Боловсролын үнэлгээний төвийн /БҮТ/-өөс татан авч, тооцоолсон оноог бодож, жагсаалтыг гаргана.
  • Хэрвээ ур чадварын шалгалт өгөх хөтөлбөрт элсэхээр бүртгүүлсэн бол ур чадвар тооцох удирдамжид заасан шалгалтыг тогтоосон хугацаанд (огноог тухайн үед зарлана) авч, дагалдах шалгалтаар тооцно.
  • Хоёр ба түүнээс дээш элсэгчдийн нийлбэр оноо нь тэнцсэн тохиолдолд эхлээд элсэлтийн ерөнхий шалгалтын хичээл 1-ээр авсан оноо, дараа нь хичээл 2-оор авсан оноог харьцуулах бөгөөд шаардлагатай бол гүйцэтгэлийн хувийг харьцуулна.
  • Элсэх эрх олгох үйл ажиллагааг Улаанбаатар хотын элсэгчдийн хувьд https://burtgel.nucb.edu.mn хаягаар цахим хэлбэрээр явуулах ба бүртгүүлэгчдийн онооны жагсаалт гарсны дараа зохион байгуулна.
  • Бүртгүүлэгч хяналтын тоонд багтсан эсэхээ 2022 оны 07 дугаар сарын 10-нд онооны жагсаалт гарсны дараа элсэлтийн системд нэвтэрч шалгана. Бүртгүүлэгч тэнцсэн хариу авсан тохиолдолд 2022 оны 7 дугаар сарын 24-ны дотор элсэх эрхээ баталгаажуулна. Энэ хугацаанд баталгаажуулаагүй тохиолдолд ХҮИС-д элсэхээс татгалзсан гэж үзэн жагсаалтын дараах бүртгүүлэгчид элсэх эрх шилжинэ.
  • Элсэгч элсэх эрхээ баталгаажуулахдаа элсэлтийн системд нэвтэрч сургуулийн дансанд 100,000 (нэг зуун мянга) төгрөгийг ХААН БАНК 5041461854 тоот данс, ГОЛОМТ БАНК 1105127908 тоот дансанд төлнө. Энэ төлбөрийг суралцагчийн сургалтын төлбөрт тооцох ба элсэх эрхээ цуцлах тохиолдолд төлбөрийг буцаан олгохгүй.
  • Элсэх эрхээ цахимаар баталгаажуулсан элсэгч нь тус журмын 3.4-д заасан бичиг баримттай 2022 оны 08 дугаар сарын 22-26-ны хооронд ажлын цагаар Сургалтын албанд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
Тав. Элсэгчдэд үзүүлэх хөнгөлөлт, тэтгэлэг
Шалгуур үзүүлэлт Тавигдах шаардлага Сургалтын төлбөрийн хөнгөлөлтийн хувь
1. Улсын олимпиад (математик, нийгэм, гадаад хэл) сүүлийн 3 жилд 1-10-р байр 100 хувь
2. Математик ЭЕШ-ын оноо 700 ба түүнээс дээш 100 хувь
3. Нийгмийн тухай мэдлэг, гадаад хэл ЭЕШ-ын оноо 750 ба түүнээс дээш 100 хувь
4. Математик ЭЕШ-ын оноо 650-699 50 хувь хүртэл
5. Нийгмийн тухай мэдлэг, гадаад хэл ЭЕШ-ын оноо 700-749 50 хувь хүртэл
6. Улсын чанартай Энтрепренер чиглэлийн уралдаан тэмцээн (сүүлийн 3 жил) 1-3-р байр 50 хүртэл хувь
7. Нийгмийн сайн үйлсийн аян санаачлагч, манлайлагч сурагч (сүүлийн 3 жил) Сертификат, тодорхойлолт, нотлох баримт (зураг болон бусад баримт) 30-50 хувь
8. Амьжиргааны түвшин доогуур өрхийн бакалаврын хөтөлбөрт элсэгч ЭЕШ-ын оноо 600 ба түүнээс дээш 50 хүртэл хувь
9. Улсын чанартай спортын, урлагийн болон бусад төрлийн уралдаан тэмцээн (сүүлийн 3 жил) 1-3-р байр 20 хүртэл хувь
Тусгай болон шагналт байр 10 хүртэл хувь
10. Сагсан бөмбөгийн спортын ур чадвараар ХҮИС-ээс  тависан шалгуур хангасан элсэгч ХҮИС-ийн урилга 50 хүртэл хувь
11.  Бүжгийн спортын уралдаан тэмцээн (сүүлийн 3 жил) 1-3-р байр 50 хүртэл хувь
12. Улсын чанартай Энтрепренер чиглэлийн уралдаан тэмцээн (сүүлийн 3 жил) Тусгай болон шагналт байр 10 хүртэл хувь
13. Худалдаа, Аялал жуулчлал, Зочлох үйлчилгээ мэргэжлийн хөтөлбөрт элсэгч ХҮИС-ийн урилга 50 хувь
14. Эдийн засаг, Сэтгэл судлал, Даатгал мэргэжлийн хөтөлбөрт элсэгч 30 хувь
15. Банк мэргэжлийн хөтөлбөрт элсэгч 20 хувь
Зургаа. Бусад
  • ХҮИС-д элсэх суралцагчдын хяналтын тоо гүйцээгүй тохиолдолд нэмэлт элсэлт авна.
  • Элсэх эрхээ баталгаажуулсан боловч, тус журмын 4.4-д заасан хугацаанд ирж бүртгүүлээгүй бол ХҮИС-д суралцахаас татгалзсан гэж үзээд суралцах эрхийг хүчингүйд тооцож, хяналтын тоогоор нэмэлт элсэлт авна.
  • Элсэлттэй холбоотой бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдвол ХҮИС-д элсүүлэн суралцуулахгүй, элсэн орсны дараа энэ зөрчил илэрвэл сургуулиас хасаж, хуулийн байгууллагад мэдэгдэнэ.
  • Шинэ төрлийн короновирус гарсантай холбогдуулан салбар сургууль болон төв сургуульд 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлж, элсэлт авна.

 

Хавсралт 1. Суурь болон дагалдах шалгалт, сонгох боломжтой хөтөлбөрийн жагсаалт

Сонгох боломжтой бакалаврын үндсэн мэргэжлийн хөтөлбөр Элсэлтийн ерөнхий шалгалт тооцох хичээл Босго оноо
Суурь шалгалт Дагалдах шалгалт
Эдийн засаг
Худалдаа
Маркетинг
Менежмент
Нягтлан бодох бүртгэл
Санхүү
Банк
Даатгал
Математик
Физик
Математик
Нийгэм судлал
Англи хэл
Орос хэл
Монгол хэл
Газар зүй
Монголын түүх
Хими
Физик
Суурь шалгалт- 480
Дагалдах шалгалт- 480
Аялал жуулчлал
Зочлох үйлчилгээ
Англи хэл
Орос хэл
Нийгэм судлал
Сэтгэл судлал
Эрх зүй
Нийгэм судлал
Англи хэл
Орос хэл

[1] Сүхбаатар дүүрэг 8 хороо, Оюутны гудамж 14/3 Багшийн хөгжлийн ордны чанх ар талд