Search
NUCB NUCB
  • СУРГАЛТ
    • БАКАЛАВР
    • МАГИСТР
    • ДОКТОР
    • ОРОЙ, ЭЧНЭЭ
    • МСҮТ
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    • ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ
    • СУДАЛГАА
    • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ
    • ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР
  • Бидний тухай
  • ОЮУТАН
    • ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР
    • ОЮУТНЫ ХОЛБОО
    • САГСАН БӨМБӨГИЙН БАГ
    • САРНЫ ТАНГО БҮЖГИЙН ХАМТЛАГ
    • ЭНТРЕПРЕНЕР КЛУБ
    • ГАРЫН АВЛАГА, ХӨТӨЛБӨР, ТӨЛӨВЛӨГӨӨ үзэх
    • ТӨГСӨГЧИД
  • ХАМТЫН АЖИЛЛАГАА
  • СУРГАЛТ
    • БАКАЛАВР
    • МАГИСТР
    • ДОКТОР
    • ОРОЙ, ЭЧНЭЭ
    • МСҮТ
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    • ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ
    • СУДАЛГАА
    • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ
    • ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР
  • Бидний тухай
  • ОЮУТАН
    • ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР
    • ОЮУТНЫ ХОЛБОО
    • САГСАН БӨМБӨГИЙН БАГ
    • САРНЫ ТАНГО БҮЖГИЙН ХАМТЛАГ
    • ЭНТРЕПРЕНЕР КЛУБ
    • ГАРЫН АВЛАГА, ХӨТӨЛБӨР, ТӨЛӨВЛӨГӨӨ үзэх
    • ТӨГСӨГЧИД
  • ХАМТЫН АЖИЛЛАГАА
NUCB > Blog > Мэдээ > ХҮИС-ИЙН ЭРДМИЙН ХАМТ ОЛОН УЛСЫН ОНЦГОЙ КОМИССТ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО.

ХҮИС-ИЙН ЭРДМИЙН ХАМТ ОЛОН УЛСЫН ОНЦГОЙ КОМИССТ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО.

  • 3 сар 24, 2020
  • Posted by: admin
  • Category: Мэдээ
Нэг ч сэтгэгдэл байхгүй

“Covid -19” вирус өнөөдрийн байдлаар дэлхийн 192 улсад тархаж, нийтдээ 337553 хүн халдвар авч, түүнээс 14654 хүн нас бараад байна. Манай улсын хувьд 10 тохиолдол бүртгэгдэн, халдвар авагчид эмчлүүлж байгаа билээ. Ийм эгзэгтэй бас хүнд нөхцөлд шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор манай сургуулийн хамт олон нэг өдрийн цалин болох 4 299 300 төгрөгийг Улсын онцгой комисст хандивлахаар боллоо. Сургуулийн удирдлага энэхүү хандивын мөнгийг Онцгой байдлын Ерөнхий газар дээр ажиллаж байгаа Улсын онцгой комисст албан ёсоор хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

Улс орныхоо аюулгүй байдал, ард түмнийхээ эрүүл энхийн манаанд амь биеэ үл хайрлан өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтэн, сувилагч нар болон төрийн захиргааны холбогдох байгууллагын удирдлага, албан хаагчдад урам хайрлан, сэтгэлийн төдийгүй санхүүгийн дэмжлэг үзүүлж иргэний үүргээ биелүүлж байгаа эрдмийн хамт олондоо сургуулийнхаа удирдлагын зүгээс талархал илэрхийлье.

 

Сургуулийн захиргаа

2020-03-23

 

 

 

Хариулт үлдээх Хариулт болиулах

Footer logo
© 1924-2022 Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургууль, Мэдээллийн технологийн алба