ХҮИС-ИЙН ЭРДМИЙН ХАМТ ОЛНЫ ХАНДИВЫГ УЛСЫН ОНЦГОЙ КОМИССТ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ.
- 3 сар 27, 2020
- Posted by: admin
- Category: Мэдээ
Нэг ч сэтгэгдэл байхгүй
Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор манай сургуулийн хамт олон нэг өдрийн цалин болох 4 299 300 төгрөгийг Улсын онцгой комисст хандивлахаар болсон талаар мэдээлсэн билээ.
Өнөөдөр буюу 2020 оны 3-р сарын 27-ны өглөө сургуулийн удирдлага энэхүү хандивын мөнгийг Онцгой байдлын Ерөнхий газар дээр ажиллаж байгаа Улсын онцгой комисст албан ёсоор хүлээлгэн өглөө.
Улсын Онцгой комиссын гишүүд манай сургуулийн хамт олонд Монгол Улсын Засгийн газар, УОК болон нийт ард түмний нэрийн өмнөөс “ТАЛАРХАЛ” илэрхийллээ.
Буяны ариун цагаан үйлс баяжин дэлгэрэх болтугай!
Сургуулийн захиргаа
2020-03-27