ХҮИС-ийн Гадаад хэлний тэнхимээс зохион байгуулж буй оюутанд чиглэсэн үйл ажиллагааны хүрээнд байгуулагдсан ХҮИС-ийн оюутны англи хэлний клубын ээлжит үйл ажиллагаа 2018 оны 11-р сарын 28-ны өдөр “Reasons for Immigration”, “What should be done about illegal immigrants entering Mongolia” сэдвийн хүрээнд явагдлаа. Энэ удаагийн үйл ажиллагааг С.Нарангэрэл, Г.Байгалмаа багш нар удирдан явуулсан бөгөөд клубын гишүүд цаг үеийн тулгамдсан асуудлуудын талаар мэтгэлцэж, санал бодлоо солилцов.
Δ