Search
NUCB
  • СУРГАЛТ
    • БАКАЛАВР
    • МАГИСТР
    • ДОКТОР
    • ОРОЙ, ЭЧНЭЭ
    • МСҮТ
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    • ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ
    • СУДАЛГАА
    • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ
    • ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР
  • Бидний тухай
  • ОЮУТАН
    • ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР
    • ОЮУТНЫ ХОЛБОО
    • САГСАН БӨМБӨГИЙН БАГ
    • САРНЫ ТАНГО БҮЖГИЙН ХАМТЛАГ
    • ЭНТРЕПРЕНЕР КЛУБ
    • ГАРЫН АВЛАГА, ХӨТӨЛБӨР, ТӨЛӨВЛӨГӨӨ үзэх
    • ТӨГСӨГЧИД
  • ХАМТЫН АЖИЛЛАГАА
  • СУРГАЛТ
    • БАКАЛАВР
    • МАГИСТР
    • ДОКТОР
    • ОРОЙ, ЭЧНЭЭ
    • МСҮТ
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    • ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ
    • СУДАЛГАА
    • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ
    • ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР
  • Бидний тухай
  • ОЮУТАН
    • ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР
    • ОЮУТНЫ ХОЛБОО
    • САГСАН БӨМБӨГИЙН БАГ
    • САРНЫ ТАНГО БҮЖГИЙН ХАМТЛАГ
    • ЭНТРЕПРЕНЕР КЛУБ
    • ГАРЫН АВЛАГА, ХӨТӨЛБӨР, ТӨЛӨВЛӨГӨӨ үзэх
    • ТӨГСӨГЧИД
  • ХАМТЫН АЖИЛЛАГАА
NUCB > Blog > Ангилаагүй > ХҮИС-ИЙН ОЮУТНЫ “АВЬЯАСЛАГ ХҮИС-ИЙНХЭН” УРЛАГИЙН НААДАМ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

ХҮИС-ИЙН ОЮУТНЫ “АВЬЯАСЛАГ ХҮИС-ИЙНХЭН” УРЛАГИЙН НААДАМ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

  • 11 сар 6, 2018
  • Posted by: admin
  • Category: Ангилаагүй
Нэг ч сэтгэгдэл байхгүй

ХҮИС-ийн оюутны  “Авьяаслаг ХҮИС-ийнхэн” урлагийн наадам 2018 оны 11-р сарын 3-ны өдөр  амжилттай болж өндөрлөлөө. Жил бүр уламжлал болгон явуулдаг энэхүү наадамд  ХҮИС-ийн  1-р түвшний авьяаслаг оюутан залуус оролцож шилдгээ тодруулав. Урлагийн наадмын шүүгчээр МУСТА жүжигчин Я.Эрдэнэбал, Гадаад хэлний тэнхимийн ахлах багш Д.Оюунчимэг,  Ерөнхий эрдмийн тэнхимийн ахлах багш Д.Намжилмаа, оюутны зөвлөлийн дарга н.Мөнхбат нар ажиллалаа.

Оюутнууд гоцлол дуу, хамтлаг дуу, язгуур урлаг, гоцлол хөгжим, гоцлол бүжиг, хамтлаг бүжиг гэсэн 6 төрлөөр өрсөлдөж, нийт дүнгээр Н.Болдмаа багштай 2-р групп тэргүүн байр, Г.Цэрэндаваа багштай 4-р групп дэд байр, А.Ариунаа багштай 6-р групп  гуравдугаар байрыг эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо.

Тус наадмыг амжилттай  зохион байгуулахад Гадаад хэлний тэнхимийн багш нар идэвхтэй оролцлоо.

Тэргүүн байр эзэлсэн 2-р групп

Хоёрдугаар байр эзэлсэн 4-р групп

Гуравдугаар байр эзэлсэн 6-р групп

 

Гоцлол дуу:  3-р групп Ариунзаяа

 

Хамтлаг дуу:  2-р групп хөвгүүдийн хамтлаг

Язгуур урлаг:   2-р групп

 

Гоцлол хөгжим :  4-р групп Ж.Ахмөлдир, Г.Ану-Үжин

Гоцлол бүжиг :  3-р групп Лхамноржмаа

Хамтлаг бүжиг:  4-р групп

 

Наадамд оролцсон авьяаслаг оюутан залуустаа сурлага, урлагийн өндөр амжилт хүсье!

Хариулт үлдээх Хариулт болиулах

Footer logo
© 1924-2022 Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургууль, Мэдээллийн технологийн алба