ХҮИС-ИЙН ОЮУТНУУД “UNFRIEND” ХӨДӨЛГӨӨНД НЭГДЛЭЭ
- 9 сар 20, 2018
- Posted by: admin
- Category: Ангилаагүй
Сүүлийн үед цахим орчинтой холбоотой гэмт хэргийн тоо эрс өсч байгаатэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн яам болон Цагдаагийн Ерөнхий газар хамтран цахимаар бусдыг гүтгэх доромжлох, хуурч залилах, садар самуунд уруу татах, худал хуурмаг мэдээлэл түгээх болон хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлөх зэрэг зүй бус явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Цахим орчинд зохистой хэрэглээг бий болгоцгооё!” уриатайгаар “UNFRIEND” хөдөлгөөнийг эхлүүлсэн. Энэхүү арга хэмжээг 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс 9 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд зохион байгуулж байна. Тус арга хэмжээний үеэр цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нөлөөлөх, мэдээлэл хийх, зөвлөгөө өгөх гэх мэт олон төрлийн үйл ажиллагааг явуулж байгаа юм.
ХҮИС-ийн оюутнууд ч мөн энэ хөдөлгөөнд нэгдэхээ илэрхийлж, өнөөдрөөс нэр хаяггүй, зураггүй #фэйсбүүк найз нараа #UNFRIEND болгох хөдөлгөөнийг өрнүүлж байна.