Blog
ХҮИС-ийн Гадаад хэлний тэнхимээс оюутнуудын дунд “NUCB-COVER NIGHT” уралдаан зарлаж байна.
- 10 сар 31, 2018
- Posted by: admin
- Category: Ангилаагүй
УРАЛДААНЫ ЗОРИЛГО
Дуулах хүсэл сонирхолтой оюутан залуусын авьяас чадварыг нээн илрүүлэх, тэдний англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, англи хэл сурах хүсэл эрмэлзлийг төрүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, цахим ертөнцийн зөв хэрэглээг хэвшүүлэх, дуу хөгжмөөр дамжуулан өөрийгөө илэрхийлэхэд нь туслахад тус уралдааны зорилго оршино.
ХАМРАХ ХҮРЭЭ
ХҮИС-ийн бакалаврын түвшний оюутнууд
ХУГАЦАА
2018 оны 10 дугаар сарын 29-нөөс 2018 оны 11 дүгээр сарын 24
УРАЛДААНЫ ЖУРАМ
Уралдааныг 3 үе шаттай явуулна.
1-р шат: 2018 оны 10 дугаар сарын 29 – 11 дүгээр сарын 16
- Уралдаанд оролцогчид дуугаа дуулж буй (Cover) видео бичлэг хийж, “ХҮИС-ийн оюутны нэгдэл” фэйсбүүк бүлгэмд байршуулах, LIKE цуглуулах
2-р шат: 2018 оны 11 дүгээр сарын 17
- LIKE –ийн тоогоор тэргүүлсэн 7 үзүүлбэрийг шалгаруулах
3-р шат: 2018 оны 11 дүгээр сарын 18- 23
- Уралдааныг шүүх шүүгчдийн бүрэлдэхүүн LIKE –ийн оноогоор тэргүүлсэн 7 тоглолтын бичлэгийг үзэж ялагчийг тодруулах
ТАВИГДАХ ШААРДЛАГА
- Англи дууг ковер хийж дуулах
- Ямар ч төрөл жанрын дуу байж болно.
- Хамтлаг, хоршил, гоцлол дуу төрлөөс сонгох
- Фонограм эсвэл амьд хөгжимтэй дуулах
- Видео бичлэгийг 2018 оны 11 дугаар сарын 16-ны өдрийн 22:00 цаг хүртэл фэйсбүүк группт байршуулах (22:00 цагаас хойш тавьсан бичлэгийг уралдаанд оруулахгүй)
ШАГНАЛ:
1 дүгээр байр нэг: Өргөмжлөл, дурсгалын зүйл, ХҮИС-ийн оюутны шинэ жилийн баярт дуулах урилга
2 дугаар байр нэг: Өргөмжлөл, дурсгалын зүйл, ХҮИС-ийн оюутны шинэ жилийн баярт дуулах урилга
3 дугаар байр нэг: Өргөмжлөл, дурсгалын зүйл, ХҮИС-ийн оюутны шинэ жилийн баярт дуулах урилга
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: ХҮИС-ийн Гадаад хэлний тэнхим