Blog
Салбар дундын судалгааны төслийн сонгон шалгаруулалтын зар
- 10 сар 11, 2021
- Posted by: admin
- Category: Мэдээ
Сургуулийн стратеги төлөвлөгөө, ХҮИС-ийн судалгааны санхүүжилтийн журмын хэрэгжилтийг хангах, салбар дундын тодорхой асуудлыг шийдвэрлэх, үр дүнгээр нь мэргэжлийн түвшинд хянагддаг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүлд бүтээл хэвлүүлэх, профессор багш нарын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор салбар дундын судалгааны багийн грант олгох төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
ХҮИС-ийн хамтын ажиллагааны хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Жижиг, дунд үйлдвэрийн газраас санал болгож буй “Ковид-19 цар тахлын үед жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих талаар хэрэгжүүлсэн бодлого, цаашид баримтлах бодлого, арга замыг тодорхойлох чиглэлээр хийхээр төлөвлөсөн, шаардлага хангасан судалгааны төслийн саналыг дэмжих бодлогыг баримталж байна.
Салбар дундын судалгааны төслийн саналаа ХҮИС-ийн судалгааны санхүүжилтийн журмын 5.4-д заасан барим бичгийг бүрдүүлэн 2021 оны 10 сарын 25-ны өдрийн 17 цаг хүртэл хэвлэмэл болон файл хэлбэрээр ХҮИС-ийн хичээлийн II байр 404 тоот өрөө Г.Мөнхбаясгалан, Research@nucb.edu.mn хаягаар ирүүлнэ үү?
Сонгон шалгаруулалтыг томилогдсон ажлын хэсэг ХҮИС-ийн судалгааны санхүүжилтийн журамд заасны дагуу хийнэ.
ХҮИС-ийн Эрдмийн зөвлөл
2021 оны 10 сарын 11