Search
NUCB
  • СУРГАЛТ
    • БАКАЛАВР
    • МАГИСТР
    • ДОКТОР
    • ОРОЙ, ЭЧНЭЭ
    • МСҮТ
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    • ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ
    • СУДАЛГАА
    • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ
    • ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР
  • Бидний тухай
  • ОЮУТАН
    • ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР
    • ОЮУТНЫ ХОЛБОО
    • САГСАН БӨМБӨГИЙН БАГ
    • САРНЫ ТАНГО БҮЖГИЙН ХАМТЛАГ
    • ЭНТРЕПРЕНЕР КЛУБ
    • ГАРЫН АВЛАГА, ХӨТӨЛБӨР, ТӨЛӨВЛӨГӨӨ үзэх
    • ТӨГСӨГЧИД
  • ХАМТЫН АЖИЛЛАГАА
  • СУРГАЛТ
    • БАКАЛАВР
    • МАГИСТР
    • ДОКТОР
    • ОРОЙ, ЭЧНЭЭ
    • МСҮТ
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    • ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ
    • СУДАЛГАА
    • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ
    • ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР
  • Бидний тухай
  • ОЮУТАН
    • ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР
    • ОЮУТНЫ ХОЛБОО
    • САГСАН БӨМБӨГИЙН БАГ
    • САРНЫ ТАНГО БҮЖГИЙН ХАМТЛАГ
    • ЭНТРЕПРЕНЕР КЛУБ
    • ГАРЫН АВЛАГА, ХӨТӨЛБӨР, ТӨЛӨВЛӨГӨӨ үзэх
    • ТӨГСӨГЧИД
  • ХАМТЫН АЖИЛЛАГАА
NUCB > Blog > Мэдээ > ОЮУТАН НОГООН ЭЛЧ төсөл шалгаруулах удирдамж

ОЮУТАН НОГООН ЭЛЧ төсөл шалгаруулах удирдамж

  • 6 сар 5, 2018
  • Posted by: admin
  • Category: Мэдээ
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургууль нь Монгол улсын ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, ногоон их сургууль болох зорилтын хүрээнд “Голомт” банктай хамтран ажиллах санамж бичигт гарын үзэг зурсан ба энэхүү ажлын хүрээнд тус сургуулийн оюутнуудын дунд байгалийн нөөцийг үр ашигтай зарцуулах, хаягдал, ялгарлыг бууруулах, экосистемийн тэнцвэртэй байдлыг хадгалах, байгальд зохицсон ахуй, соёлын үнэт зүйлсийг хөгжүүлэхэд чиглэсэн шинэлэг санаа, санаачлага, шилдэг туршлагыг дэмжин дэлгэрүүлэх зорилготой “Оюутан-Ногоон элч” төсөл шалгаруулах уралдааныг зарлаж байна.

ШАГНАЛ : Шалгарсан нийт төслийг хэрэгжүүлэх санхүүжилт: 10 сая

Нийт 5 хүртэл төсөл шалгаруулна. Төслөөс цалин, хөлс, томилолт, олон улсын сургалт, хурал, зөвөлгөөнд оролцох зардлыг санхүүжүүлэхгүй. Санхүүжилтын тодорхой хэсгийг тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн талаархи олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, мэдээлэл, сурталчилгаанд зориулж болно.

ТӨСЛИЙН ЧИГЛЭЛ

Оюутны байр болон хичээлийн байрны цахилгаан, дулаан, цэвэр усны үрэлгэн хэрэглээг бууруулж, үр ашгийг сайжруулах;

Байгальд орчинд ээлтэй санаа санаачлагыг дэмжих, сурталчлах үйл ажиллагаа / Тухайлбал, ХҮИС-ийн орчны хог хаягдлыг цуглуулах, ялгах, устгах үйл ажиллагааг оновчтой болгож, хог хаягдлын хэмжээг бууруулах; унадаг дугуй унах, явганаар явах гэх зэргээр агаар, орчны бохирдлыг бууруулах /;

Сургуулийн орчны ногоон байгууламжийг нэмэгдүүлэх / мод тарих, цэцэрлэгжүүлэх гэх мэт/;

Байгалийн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, байгаль орчинд ээлтэй цэвэр үйлдвэрлэл, технологийг олон нийт болон өөрийн амьдран суудаг хороо хорин, СӨХ, байр, хамтран ажилладаг байгууллага, сургуулиудад  сурталчлах;

Байгальд ээлтэй, ногоон үйл ажиллагааг санхүүжүүлэх шинэлэг санааг хэрэгжүүлэх.

ТАВИГДАХ ШААРДЛАГА

Төслийн материалыг дараах жишиг маягтын дагуу Монгол хэл дээр бэлдэж ирүүлнэ. Үүнд:

Төслийн уралдааны өргөдөл /маягтын дагуу/

Төсөв /маягтын дагуу/

Үр дүнгийн шалгуур /жишиг загвар/

Жич: Төслийн өргөдлийн маягтуудыг https://www.facebook.com/nucb.edu/ -аас авна уу.

ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

Оролцох багийн мэдүүлэг: 2018 оны 2-р сарын 28-ны 16.00 цагт хичээлийн 2-р байрны 307 тоот

Төслийг цаасан болон файл хэлбэрээр: 2018 оны 3-р сарын 21-ний 17.00 цагт хичээлийн 2-р байрны 307 тоот

Эхний шалгаруулалт: 2018 оны 3-р сарын 23-нд явуулж, 26-нд зарлана.

Шалгарсан багууд төслөө сайжруулан:  2018 оны 3-р сарын 30-ны 16.00 цагт хичээлийн 2-р байрны 307 тоот

Эцсийн шалгаруулалт: 2018 оны 4-р сарын 4

Төсөл хэрэгжүүлэх: 2018 оны 4-р сарын 9-нээс 2018 оны 5-р сарын 18

Хэрэгжүүлэлтийн тайлан: 2018 оны  5-р сарын 23

ХОЛБОГДОХ ИМЕЙЛ ХАЯГ, УТАС:

Saruul9000@gmail.com, утас: 99137629

Хариулт үлдээх Хариулт болиулах

Footer logo
© 1924-2022 Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургууль, Мэдээллийн технологийн алба