Онлайн сургалт амжилттай явагдлаа
- 3 сар 28, 2019
- Posted by: admin
- Category: Мэдээ
Нэг ч сэтгэгдэл байхгүй
Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль, Япон Монголын хамтарсан “MZ SHOKUIKU GROUP”-тэй байгуулсан Хамтран ажиллах гэрээний үйл ажиллагааны хүрээнд 2019 оны 3-р сарын 21, 22-ны өдрүүдэд “Бенто хоол: Өглөө, өдөр, оройн хоолны жишээ”, “Япон үндэсний хоол – Темпура хийх” сэдэвт Онлайн сургалтыг Японы талаас тус компаний захирал Сүзүки Хироши болон 1 мэргэжилтэн, орчуулагч нар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Тогооч мэргэжлийн ангийн 30 гаруй суралцагчдад явуулсан бөгөөд сургалт шууд дамжуулалт, видео бичлэг, асуулт хариулт, дүгнэлт хэлбэрээр явагдлаа.
Сургалтыг амжилттай зохион байгуулагдахад санаачлага, дэмжлэг үзүүлсэн “MZ SHOKUIKU GROUP”-ын хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.