NUCB

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ

Хөтөлбөрийн зорилго

  Хөдөлмөрийн зах зээлийн бодит эрэлтэд нийцсэн,   шинийг санаачлагч, манлайлагч, нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэн, хөрвөх чадвартай, ёс зүйтэй мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Хөтөлбөрөөр эзэмших мэдлэг, ур чадвар

  • Нягтлан бодох бүртг‎элийн м‎эдээллийн систем, түүний бодлого, технологийг байгууллагын онцлогт нийцүүл‎эн боловсруулж мөрдүүлэх;
  • Төрийн болон бизнесийн бүх ах ахуйн нэгж, корпорацийн нягтлан бодох бүртгэ‎‎лийг хөтөлж, Санхүүгийн Тайлагналын Олон Улсын стандарт (СТОУС)-д нийцсэн санхүүгийн тайлан гаргах;
  • Байгууллагын санхүүгийн тайлан, үйл ажиллагааны явц, үр дүнд шинжилг‎э‎э хийж өнөөгийн болон хэтийн төлөв байдлыг тодорхойлон санал, зөвлөмж боловсруулах;
  • Удирдлагыг шийдвэр гаргалтад шаардлагатай санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэдээллээр дэмжих;
  • Байгууллагын дотоод хяналтыг зохион байгуулах, шийдвэрийн хэрэгжилтэд үнэлгээ дүгнэлт өгөх;
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний зардал, өртгийг тооцох, төсөвлөх, гүйцэтгэлийг хянаж бүртгэх,  удирдлагын бүртгэлийн шаардлагатай судалгаа хийх, дүгнэлт өгөх, мэдээ тайлан гаргах;
  • Санхүү, удирдлага, татварын тайланг шалгаж хүл‎ээн авах, тайлангийн үзүүл‎‎элтүүдийн хэлбэлзлэлийн шалтгааныг шинжилж, дүгнэлт өгөх.

Ажлын байр, мэргэжлийн эрэлт хэрэгцээ

Гүйцэтгэх удирдлага /Захирал/

Санхүүгийн хэлтэс /алба/-ны дарга

Ерөнхий нягтлан бодогч /санхүү/

Ахлах нягтлан бодогч

Тооцооны нягтлан бодогч

Татварын байцаагч

Аудиторын туслах

Банкны ажилтан

Санхүү, бүртгэлийн бусад ажилтан