NUCB

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.

Тэнхмийн багш нар

дэлгэрэнгүй…

Тэнхим нь 1991-1992 онд Зах зээлийн коллежийн “Ерөнхий эрдмийн тэнхим” нэртэйгээр анх байгуулагдан, нийгмийн ухааны болон англи хэлний хичээлийг хариуцан зааж байв. Сургуулийн бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 1995-1997 онд “Хүмүүнлэгийн ухааны тэнхим”, 2007 оноос эхлэн тус тэнхим нь “Эрх зүй, нийгмийн ухааны тэнхим”, 2017-2018 онд “Ерөнхий эрдмийн тэнхим”, 2019 оноос “Эрх зүй, нийгмийн ухааны тэнхим”, 2021 оноос “Нийгмийн ухааны тэнхим” нэртэйгээр сургалт, эрдэм шинжилгээ, оюутан болон нийгэмд чиглэсэн үйл ажиллагааг явуулж байна.

 Тэнхимийн гадаад хамтын ажиллагаа: Төрийн байгууллага, олон улсын байгууллага болон гадаадын их дээд сургуулиудтай (ОХУ, БНХАУ, Франц, ХБНГУ, БНСУ, Япон улс) хамтарсан төсөл хэрэгжүүлэх, олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцон илтгэл хэлэлцүүлэх, лекц унших зэрэг эрдэм шинжилгээний ажлуудыг идэвх санаачлагатай хийж байна.

Багшлах бүрэлдэхүүн: Тэнхим нийт 6 багш, 1 туслах ажилтан, эдийн засаг-математик загварчлал, ерөнхий суурийн хөтөлбөрүүдэд бакалавр түвшний 480 гаруй оюутан харъяалагдаж байна. Багш нарыг албан тушаалын ангиллаар нь хүснэгтэнд харуулав.

Эдийн засгийн салбарын шинийг санаачлагч, хөрвөх чадвартай мэргэжилтнийг бэлтгэх, нийгмийн сайн сайхныг бүтээхэд судалгаа, шинжилгээний ажлаа чиглүүлнэ.

  • Салбарын болон салбар хоорондын судалгаа, эрдэм шинжилгээний чадавхийг нэмэгдүүлнэ.
  • Худалдаа, үйлчилгээний салбарын суурь судалгааг хийж, хэрэгжүүлнэ.
  • Цахим сургалтын платформ, систем, боловсролын нээлттэй агуулга, хөтөлбөрийг хөгжүүлэхэд хамтарч ажиллана.
  • Мэргэжлийн хичээлийн хөтөлбөрийн агуулгад тогтвортой хөгжил, энтрепренерийн үзэл баримтлалыг тусгана.
  • Худалдаа, үйлчилгээний салбарын ахисан түвшний сургалт, судалгаа инновацийн үйл ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлж, нийгэмдээ чанартай үйлчилгээ үзүүлнэ.