Blog
МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ДЭМЖЛЭГИЙГ АВАВ
- 3 сар 22, 2021
- Posted by: admin
- Category: Мэдээ
Хангай дэлхий, амьтан, ургамал амь ордог хаврын баяртай зэрэгцээд эрдэмтэн, багш нартаа сайхан мэдээ дуулгахад таатай байна.
БМИҮЗ-ийн шинжээчдийн баг 2021 он гарсаар Худалдаа, үйлдвэрлэлийн их сургууль дээр ажиллаж эхэлсэн билээ. Мэргэжлийн зөвлөлийнхөн манай багш нарын боловсруулсан “Аялал жуулчлалын доктор”-ын хөтөлбөр, “Худалдааны доктор”-ын хөтөлбөр, “Эрх зүй”-н бакалаварын хөтөлбөрт хөндлөнгийн үнэлгээ хийсэн юм. Бид мэргэжлийн зөвлөлийн дэмжлэгийг авсан тухай баярт мэдээг та бүхэнд дуулгаж байна.
100 шахам жилийн түүхтэй сургуулийнхаа амжилтыг ахиулж, баг хамт олноороо шуурхай, шаргуу ажилласан Худалдаа, маркетингийн болон Эрх зүй, нийгмийн ухааны тэнхимийн зүтгэлтэй, хичээнгүй багш нартаа болон ажлын хэсэгт орж ажилласан бүх хүнд сургуулийнхаа нийт хамт олны нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.
Сургуулийн захиргаа.