Blog
ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХҮИС-ИЙН КОРПОРАЦИ, ИННОВАЦИЙН ТӨВД АШИГЛАХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НИЙЛҮҮЛЭГДЛЭЭ.
- 3 сар 26, 2020
- Posted by: admin
- Category: Мэдээ
АХБ-ны зээлийн санхүүжилт бүхий Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд дөрвөн их дээд сургуульд тоног төхөөрөмж нийлүүлэхээр болсны дотор манай сургуульд 50 мян.ам.доллар буюу 100 гаруй сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж нийлүүлэх тухай БСШУС-ийн Сайдын шийдвэр гарсан билээ. Энэхүү шийдвэрийн хэрэгжилтийн хүрээнд тендер зарлагдаж, дээрх тоног төхөөрөмжийг “Саммит Компьютер Технологи” ХХК нийлүүлэхээр болсон.
Дээрх шийдвэрийн дагуу ДБШТ-ийн багийнхан ХҮИС-д 2020 оны 3-р сарын 24-ний өдөр доорх нэр төрөл бүхий иж бүрэн компьютерийн лабораторийн техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Үүнд: i7 процессор 18 ш, Dell E2318H 23”-Widescreen монитор 18 ш, энгийн хэрэглээний өнгөт принтер 2 ш, дөрвөн үйлдэлт дижитал хувилагч 1ш, 3D принтер 1ш, 65 инчийн ухаалаг самбар 1ш, 87 инчийн интерактив самбар 2 ш болон хурлын утсан систем, видео камер зэрэг нийт 102 844 280 төгрөгийн үнэ бүхий төхөөрөмжүүд багтжээ.
Нийлүүлэлтийн гэрээний нөхцлийн дагуу “Саммит Компьютер Технологи” ХХК-аас тус тоног төхөөрөмжүүд дээр ажиллах сургалт зохион байгуулна.
Мэдээлэл, технологийн алба