Blog
“Монголын худалдааны түүхийн сургамж” номын нээлт болов
- 12 сар 19, 2021
- Posted by: admin
- Category: Мэдээ
Монгол Улсад үндэсний худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан Монгол Улсын Гавьяат эдийн засагч, эдийн засгийн ухааны доктор Б.Шаравсамбуугийн бичсэн “Монголын худалдааны түүхийн сургамж” номын нээлт 2021 оны 12 сарын 16-нд боллоо.
Энэ ном нь Худалдааны үүсэл, хөгжлийг нэхэн тоймлох нь; Бүгд Найрамдах Монгол Ард Улсын дотоод худалдаа; БНМАУ-ын гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа; Зах зээлийн үеийн Монгол улсын дотоод худалдаа; Монгол Улсын гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа гэсэн таван хэсэгтэй бичигджээ.
“Монголын худалдааны түүхийн сургамж” номын агуулгыг ХҮИС-ийн Эрдмийн Зөвлөлийн өргөтгөсөн хурлаар хэлэлцэж, сайшаан дэмжсэний зэрэгцээ номыг хэвлүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Мөн номын редактораар захирал, профессор М.Должин, дэд захирал, дэд профессор Г.Мөнхбаясгалан, Худалдаа, маркетингийн тэнхимийн эрхлэгч, профессор Н.Отгонсайхан нарын 8 хүн ажилласан байна.
Монгол Улсын дотоод гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны түүхийн талаар бичсэн ном нэн ховор байх тул ном нь худалдааны салбарт сурч мэргэшин, судалгааны ажил хийх сонирхолтой оюутан залуус, судлаачдын заавал унших номны нэг болох нь дамжиггүй. Энэ номыг та бүхэн ХҮИС-ийн номын сангаас авч унших боломжтой.