Blog
БЛЬЮМОН ГРУППИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗЛАА
- 10 сар 2, 2021
- Posted by: admin
- Category: Мэдээ
Худалдаа, үйлдвэрлэлийн их сургуулийн захирал, Профессор М.Должин өчигдөр БЛЬЮМОН ГРУПП-ийн Ерөнхийлөгч Ц.Санжжавтай уулзаж их сургууль хувийн хэвшил хоршин, хамтран ажиллах боломж, нөхцлийн талаар санал солилцлоо. Ц.Санжжав, Бид ХҮИС-ийн шилдэг төгсөгчдийг ажлын байраар хангахад бэлэн. Нийтийн хоол үйлдвэрлэлийн салбарт шилдэг боловсон хүчин ямагт хэрэгтэй байдаг. Ажиллах хүчний урсгал тасралтгүй эргэлдэж, шинэ төгсөгчдийг ажлын байранд дадлагажуулах, мэргэшүүлж авах ажил хийдгээрээ манай групп, компанийг ч гэсэн цалинтай сургалтын байгууллага гэж хэлж болно гэв.
2000 онд бизнесийн гараагаа залууст зориулсан TSE брэндээр эхлүүлж байсан БЛЬЮМОН ГРУПП өдгөө нийтийн хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгийн салбарт голлон үйл ажиллагаа явуулж буй групп компани болон өргөжин тэлжээ. Тус групп 1000 орчим ажиллагсадтай.
1992-1996 онд ХҮДС-ийг Нягтлан бодогч мэргэжлээр төгссөн, шилдэг төгсөгч Б.Цогзул БЛЬЮМОН ГРУПП-ийн Удирдах зөвлөлд багтан Санхүү, удирдлагын газрын захирлаар ажиллаж байгаа нь бид бүхний бахархал юм.
Нэмэлт мэдээлэл, Худалдаа, үйлдвэрлэлийн их сургууль бакалавар, магистр, докторын хөтөлбөрөөр сургалт явуулахын зэрэгцээ 12-р анги төгсөгчдийг нэг жилийн хугацаатай сургаж төгсдгөдөг МСҮТ-тэй юм.
Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 7511-8989 утсаар ХҮИС-ийн Сургалтын албатай холбогдоорой.