БАНК
Хөтөлбөрийн зорилго: Хөдөлмөрийн зах зээлийн бодит эрэлтэд нийцсэн, шинийг санаачлагч, манлайлагч, банк-санхүүгийн салбарын тэргүүлэх судлаач, хөрвөх чадвартай, ёс зүйтэй мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
Хөтөлбөрөөр эзэмших мэдлэг, ур чадвар
- Нягтлан бодох бүртгэлийн бодлогыг байгууллагын онцлогт нийцүүлэн боловсруулж мөрдүүлэх;
- Төрийн болон бизнесийн бүх ах ахуйн нэгж, корпорацийн нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, Санхүүгийн Тайлагналын Олон Улсын стандарт (СТОУС)-д нийцсэн санхүүгийн тайлан гаргах;
- Байгууллагын санхүүгийн тайлан, үйл ажиллагааны явц, үр дүнд шинжилгээ хийж өнөөгийн болон хэтийн төлөв байдлыг тодорхойлон санал, зөвлөмж боловсруулах;
- Удирдлагыг шийдвэр гаргалтад шаардлагатай санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэдээллээр дэмжих;
- Байгууллагын дотоод хяналтыг зохион байгуулах, шийдвэрийн хэрэгжилтэд үнэлгээ дүгнэлт өгөх;
- Санхүү, удирдлага, татварын тайланг шалгаж хүлээн авах, тайлангийн үзүүлэлтүүдийн хэлбэлзлэлийн шалтгааныг шинжилж, дүгнэлт өгөх.
Ажлын байр, мэргэжлийн эрэлт хэрэгцээ
- Теллер;
- Харилцагчийн үйлчилгээний ажилтан;
- Зээлийн эдийн засагч;
- Эрсдэлийн эдийн засагч, шинжээч;
- Нөөцийн удирдлагын эдийн засагч;
- Нягтлан бодогч;
- Хөрөнгийн удирдлагын эдийн засагч;
- Гадаад үйл ажиллагааны /төлбөр тооцоо/ ажилтан;
- Хөрөнгө оруулалтын эдийн засагч шинжээч;
- Банкны аудитор, хянан шалгагч;
- Банкны ерөнхий аудитор;
- Салбар, хэлтэсийн дарга захирал;
- Гүйцэтгэх захирал
- Ерөнхий захирал