Цар тахлын нөхцөл байдалд боловсролын салбарт ажиллагсдын эрүүл мэнд, ариун цэвэр, халдвар хамгаалал хамгаас чухал билээ. Тиймээс Худалдаа, үйлдвэрлэлийн их сургуулийн Захиргаанаас БНСУ-д үйлдвэрлэсэн, агаар шүүх чадвар өндөр, хамгийн сайн хамгаалалтай, ДЭМБ-ын шалгуурт нийцсэн амны хаалтыг өнөөдөр бүх багш, ажилтнууддаа тарааж өглөө.
Ковид-19 цар тахлын нөхцөлд багш нар маань халдвар, хамгааллын дэглэмээ сайтар барьж хичээлээ зааж байгаа. Мөн оюутнууд ч гэсэн сургууль руу орохдоо маскаа зүүж, халуунаа үзүүлэн, гараа ариутгадаг. УОК-оос гаргасан дүрэм, журмыг ХҮИС-ийн хамт олон сайтар мөрдөн хэрэгжүүлж байна.
Δ