АВЛИГЫН ЭСРЭГ ЦАХИМ СУРГАЛТАД БАГШ НАР ХАМРАГДЛАА

Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд Авлигатай тэмцэх газраас 2021.09.29-нд 10.00 цагаас цахим сургалт зохион байгууллаа. АТГ-ын Соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар А.Цэдэн-Иш, Н.Батчулуун,  М.Жамъянчойжил нар Авлигын эсрэг хууль тогтоомж, Авлигын гэмт хэрэг, хор хөнөөл, Авлигаас урьдчилан сэргийлэх, Авлигын шалтгаан нөхцөл, Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зэрэг агуулгын хүрээнд сургалт өгч, төрийн олон байгууллагын алба хаагч нар сургалтад хамрагдаж, эрх зүйн мэдлэг, боловсролоо сайжрууллаа.  Энэ үеэр ХҮИС, МСҮТ-ийн 15 багш онлайн сургалтад хамрагдлаа.

Оролцогчид судалгаанд хамрагдаж, хичээлийг цахим хаягаар хүлээн авч сургалтдаа ашиглаж боломжтой боллоо.

Авлига, хээл хахууль нь нийгмийг уруудуулдаг #аймшигт_үзэгдэл. Өрсөлдөөнд шударга бусаар оролцож, #авлигад_автах нь хамгийн том асуудал. #Зөв_үйл хэргийн төлөө иргэн та ямар ч эрсдэл хүлээх байсан түүнийг даван #шударга байж чадвал ирээдүйгээ аварч байна гэсэн үг.