Blog
“NUCB-Students’ Speaking Club”-ын нээлт боллоо
- 10 сар 31, 2018
- Posted by: admin
- Category: Мэдээ
Нэг ч сэтгэгдэл байхгүй
ХҮИС-ийн Гадаад хэлний тэнхимээс зохион байгуулж буй оюутанд чиглэсэн үйл ажиллагааны хүрээнд байгуулагдсан ХҮИС-ийн оюутны Англи хэлний клуб 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нээлтээ хийлээ. Тус клуб нь оюутан залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, багаар хамтран ажиллах, манлайлах чадварыг дээшлүүлэх, мэтгэлцэх , англи хэлний үгийн санг нэмэгдүүлэх, англиар ярих орчинг бүрдүүлэн тэдний сонсох, ярих чадварыг сайжруулах зорилготой юм. Клубын нээлтэнд Гадаад хэлний тэнхимийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцлоо. Клубын үйл ажиллагаа 2019 оны 4 дүгээр сарыг дуустал ургэлжлэх бөгөөд сард 1-2 арга хэмжээ тогтмол явагдана.