ISO 21001:2018 стандартыг хэрэгжүүлэх сургалт зохион байгуулагдлаа.
- 12 сар 11, 2019
- Posted by: admin
- Category: Мэдээ

ХҮИС дээр ISO 21001:2018 стандартыг хэрэгжүүлэх сургалт 2019 оны 11-р сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Эс Эф Си Эс ХХК-иас Боловсролын Байгууллага-Боловсролын Байгууллагын Менежментийн Тогтолцоо-Шаардлага, хэрэглэх зааврын хамт ISO 21001:2018 стандартын шаардлагыг ойлгож, байгууллагын онцлогт нийцүүлэн хэрэгжүүлэх мэдлэг,чадварыг эзэмшүүлэх зорилготой сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтанд ХҮИС-ийн захирал, профессор М.Должин, Худалдаа, Маркетингийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Н.Отгонсайхан, Эрх зүй, Нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгч Н.Болдмаа, Худалдаа, Маркетингийн тэнхимийн ахлах багш, доктор С.Амаржаргал болон бусад их, дээд сургуулиудын удирдлага, багш нар хамрагдав.
Сургалтын үр дүнд ХҮИС нь 2019-2020 оны хичээлийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд ISO 21001:2018 стандартыг хэрэгжүүлэхэд чиглэсэн бэлтгэл ажлыг тусгав.