“Coworking Mongolia Unconference 2018”-д Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургууль амжилттай хамтран зохион байгуулалцаж оролцлоо.
- 6 сар 22, 2018
- Posted by: admin
- Category: Мэдээ

“Монголын Инновацийн 7 хоног-2018” арга хэмжээний хүрээнд БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр Workcentral Mongolia байгууллага 2018 оны 05-р сарын 12-ны өдөр зохион байгуулсан Монголын хамтын оффисуудын хамгийн анхны нэгдсэн чуулган “Coworking Mongolia Unconference 2018”-д Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургууль амжилттай хамтран зохион байгуулалцаж оролцлоо.
Манай сургууль нь Монгол улсдаа анхны их сургуульд төвлөрөн байрласан, дээд боловсролын салбартаа анхдагч хамтын оффис байснаараа онцлог байсан юм.
Тус чуулга уулзалтанд Монгол улсад үйл ажиллагаа явуулж бу- й хамтын оффисуудын төлөөллөөс гадна урилгаар:
– Тайландын №1 хамтын оффис HUBBA Thailand-н үүсгэн байгуулагч, CEO Amarit Charoenphan,
– Бали дахь анхны хамтын оффис болох HUBUD-н үүсгэн байгуулагч Steve Munroe болон
– АНУ-ын хөрөнгө оруулалтын Techstars сангийн Ази-Номхон далайн бүс хариуцсан захирал Д.Бат-Октябрь нар хүрэлцэн ирж илтгэл хэлэлцүүлсэн.