Blog
- 9 сар 13, 2018
- Posted by: admin
- Category: Ангилаагүй
Нэг ч сэтгэгдэл байхгүй
ХҮИС-ийн маркетингийн менежмент II ангийн Батсайхан овогтой Алтангэрэл нь Малайз улсын Сибержаяа хотод зохион байгуулагдсан U-18 насны Ази тивийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд Монгол улсаа төлөөлж 3×3 төрлөөр оролцон хүрэл медаль хүртлээ.
Удахгүй Б.Алтангэрэл нь 2018 оны 10-р сарын 2-ноос 22-ны хооронд зохион байгуулагдах Аргентиний олимпод сагсан бөмбөгийн 3×3 төрлөөр Монгол улсаа төлөөлж оролцох юм.
ХҮИС-ийн нийт багш, ажилчид, суралцагчдын зүгээс цаашдын спорт, сурлагын өндөр амжилт хүсье.


