ЭРХ ЗҮЙН ХӨТӨЛБӨР

Зорилго:

Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах онол практикийн мэдлэг, чадвар, мэргэжлийн ёс зүй хандлага үнэт чанарыг эзэмшсэн, хөрвөх чадвартай, орчин үеийн нийгмийн хэрэгцээ, ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан мэдлэг, ур чадвартай эрх зүйчийг бэлтгэнэ.

 

Мэргэжлийн ур чадвар:

  • Хэрэг маргаанд эрх зүйн дүн шинжилгээ хийх, хууль зүйн санал дүгнэлт боловсруулах, шийдвэр гаргах;
  • Эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах арга ажиллагаа эзэмших;
  • Эрх зүйн суурь хэм хэмжээ, онол, үзэл баримтлалын шинжлэх ухааны ололтыг үнэлэх, ашиглах, тайлбарлах, хэрэглэх арга зүйд суралцах;
  • Эрх зүйн хэм хэмжээг тайлбарлах, хэрэглэх арга ажиллагаанд суралцах;
  • Эрх зүйн туслалцаа үзүүлэх арга, соёл, ёс зүйд суралцах;
  • Хуульчийн мэргэжлийн ёс зүйг сахин биелүүлэх чадваруудыг эзэмшинэ.

 

Ажлын байр, мэргэжлийн эрэлт хэрэгцээ:

  • Шүүгч (шүүхийн байгууллага)
  • Прокурор (прокурорын байгууллага)
  • Өмгөөлөгч
  • Хуулийн зөвлөх (төрийн байгууллага, их дээд сургууль, хувийн хэвшлийн байгууллага, хуулийн фирм)
  • Судлаач (төрийн байгууллага, судалгааны компани, төрийн бус байгууллага)

Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааны (2019) үр дүнгээр эрх зүйч мэргэжлээр  төгссөн нийт төгсөгчдийн 75,3 хувь нь мэргэжлээрээ ажилладаг. Үлдсэн хувь нь магистр болон өөр мэргэжлээр суралцдаг байна.