“ОЛОН УЛСЫН ХУДАЛДАА” МЭРГЭЖЛИЙН 2+2 ХАМТАРСАН ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ:

Тус хөтөлбөрт элссэн оюутан ХҮИС-д 2 жил (хичээлийг англи, монгол хэл дээр заана), БНХАУ-ын Хойд Хятадын Технологийн Их Сургуульд 2 жил (хичээлийг англи хэл дээр заана) суралцан төгсөнө.

4 жилийн хугацаанд хоёр сургуулийн бакалаврын зэргийн дипломтой төгсөнө.

Суралцсан хугацааны голч дүнгээс шалтгаалан төлбөрийн хөнгөлөлтэй сурах, тэтгэлэг авах боломжтой.

Хамтын ажиллагаатай сургуулиуд нь үндэсний болон олон улсын түвшинд магадлан итгэмжлэгдсэн, орчин үеийн тохилог, тав тухтай сургалтын орчинтой.

БНХАУ-ын соёл, зан заншилтай танилцаж, хэлний мэдлэг, чадвараа сайжруулж, олон орны оюутан залуустай танилцаж, найз нөхөд болох зэрэг давуу талтай.

“ОЛОН УЛСЫН ХУДАЛДАА” мэргэжлээр 2+2 хөтөлбөрийг БНХАУ-ын Хойд Хятадын Технологийн Их Сургуультай хэрэгжүүлж байна.

  1. Тус сургууль нь 1946 онд байгуулагдсан.
  2. Бээжин хотын баруун хэсэгт байрладаг.
  3. БНХАУ-ын оюутны шилдэг 10 хотхоны 3-т жагсдаг.
  4. 12000 оюутантай. Үүнээс 880 нь гадаад оюутан.
  5. Эдийн засаг, санхүү, бизнесийн удирдлага, инженер, архитектур, шинжлэх ухаан, хууль эрх зүй, урлагийн зэрэг 9 салбар сургуультай.
  6. Бизнесийн удирдлага, төслийн удирдлага, нягтлан бодох бүртгэл, олон улсын эдийн засаг ба худалдаа, үйлдвэрлэлийн загварчлал, реклам сурталчилгаа, математик загварчлал зэрэг 25 төрлийн мэргэжлээр бакалаврын сургалт явуулдаг.