ЭДИЙН ЗАСГИЙН ХӨТӨЛБӨР

Зорилго:

Эдийн засгийн макро түвшинд төр, олон улсын байгууллагуудад олон улс болон улс орон, салбарын хэмжээний мэдээлэл боловсруулах, дүгнэлт гаргах, прогноз, төлөвлөлт хийх, микро түвшинд аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны үр ашгийг тооцох, эрсдэлийг тодорхойлох, бууруулах арга замыг тогтоох, зах зээлийн шинжилгээ хийх, төсөл, төлөвлөгөө боловсруулах ур чадвартай мэргэжилтэнг бэлтгэнэ.

 

Мэргэжлийн ур чадвар:

  • Асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх шинэ санаа гаргах, шалтгаан, үр дагаварын холбоо хамаарлыг зураглах, боломжит хувилбаруудыг сонгож, илэрхийлэн харуулах;
  • Эдийн засгийн макро болон микро түвшингийн аливаа асуудлуудаар эрдмийн болон бодлогын судалгаа, шинжилгээ хийж, оновчтой шийдэхэд ашигладаг чадвартай болох;
  • Таамаглал дэвшүүлэн, харьцуулсан судалгаа, шинжилгээ хийж, үйл явцыг загварчлах, баримт бичиг боловсруулах;
  • Тоон болон чанарын шинж тэмдгүүдээр тодорхойлогдох мэдээллүүдийг статистикийн аргуудын тусламжтай шинжлэн, ерөнхий хууль зүй тогтлыг илрүүлэх, дүгнэлт гаргах;
  • Мэргэжлийн болон бусад шаардлагатай программ хангамж, техникийг ашиглах ахисан түвшингийн чадварыг эзэмшинэ.

 

Ажлын байр, мэргэжлийн эрэлт хэрэгцээ:

  • Олон чиглэлийн эдийг засагч
  • Бодлогын судлаач
  • Даатгалын актуарчин
  • Эрсдэлийн шинжээч
  • Эдийн засгийн багш
  • Эрдэм шинжилгээний ажилтан
  • Яамны асуудал хариуцсан мэргэжилтэн
  • Санхүүгийн зөвлөх

Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааны (2019) үр дүнгээр эдийн засгийн мэргэжлээр  төгссөн нийт төгсөгчдийн 69,8 хувь нь мэргэжлээрээ ажилладаг.