Blog
Худалдааны сургуулийн ахмад төгсөгч Хөдөлмөрийн баатар Д.Баттөрд хүндэтгэл үзүүлэв
- 9 сар 16, 2021
- Posted by: admin
- Category: Мэдээ
Худалдаа, үйлдвэрлэлийн их сургуулийн захиргааны төлөөлөл ХҮИС-ийн шилдэг төгсөгч, “Жигүүр гранд” группийн ерөнхийлөгч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Д.Баттөрд 9-р сарын 14-нд хүндэтгэл үзүүлж, баяр хүргэлээ. Хөдөлмөрийн баатар маань Худалдааны сургуулийн ахмад төгсөгч бөгөөд тухайн үед захирлаар ажиллаж байсан Д.Чойсүрэн багш, ХҮИС-ийн захирал, профеёёор М.Должин, УИХ-ын гишүүн, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, ХҮИС-ийн төгсөгчдийн холбооны дарга Ж.Ганбаатар зэрэг албаны хүмүүсийг хүлээн авч уулзан, халуун дотно яриа өрнүүллээ.
Үндэсний хэмжээнд ажлын байр олноор бий болгож, олон мянган өрхийн амьдралыг өөд татаж, худалдаа, үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэн яваа баялаг бүтээгч Хөдөлмөрийн баатар Д.Баттөрд төлөөлөгчид бэлэг дурсгалын зүйл гардуулж, хамтдаа гэрэл зурагт дүрсээ мөнхөллөө.
Барилга, үйлдвэрлэл, худалдааны салбарт Монгол Улсын стандарт, чанарын жишгийг тогтоож, баялаг бүтээгчдийг үлгэрлэн ажилласан түүний зүтгэлийг төр ийнхүү үнэлсэн нь Худалдааны сургуулийн төгсөгчдийн чанар, чансааг илтгэж байна.