“ХҮИС-95 ЭКО АЯЛАЛ” сэдэвт явган аялал
- 9 сар 24, 2019
- Posted by: admin
- Category: Мэдээ
Нэг ч сэтгэгдэл байхгүй
Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургуулийн түүхт 95 жилийн ойн ажлын хүрээнд
сургуулиа сурталчилах, сургуулийн багш, оюутнуудын эрүүл мэндийг дэмжих, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, чөлөөт цагаа цэвэр агаарт зөв зохистой өнгөрүүлэх, анги хамт олны хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор “ХҮИС-95 ЭКО АЯЛАЛ” сэдэвт явган аялал 2019.09.21 буюу өнгөрсөн бямба гарагт боллоо. Уг аялалд тус сургуулийн багш, оюутнууд оролцсон бөгөөд “ЗАЙСАН-ДУГУЙ ЦАГААН-ЗАЙСАН” гэсэн маршрутаар нийт 7 км замыг явганаар туулсан байна.





