ХҮИС , Япон улсын ᠌᠌᠌᠌MZ SHOKU IKU групп нар Эрүүл хоол БЭНТО төслийг үргэлжлүүлэн хамтран ажиллахаар зөвшилцөлд хүрлээ.
- 9 сар 24, 2019
- Posted by: admin
- Category: Мэдээ
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Худалдаа Үйлдвэрлэлийн Их сургууль, тус сургуулийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, “ЭМ ЗЭТ ШОКУ ИКУ” групп хамтран нийгмийн түншлэлийг бүрдүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлын хүрээнд “Эрүүл хоол БЭНТО” төслийг үргэлжлүүлэн, тодорхой хугацаанд хамтран ажиллахаар зөвшилцөлд хүрлээ.
Энэхүү зөвшилцөлд ХҮИС-ийн захирал М.Должин, “ЭМ ЗЭТ ШОКУ ИКУ” группын гүйцэтгэх захирал Сузуки Хироши, МСҮТ-ийн багш нар оролцсон байна. Уулзалтын ач холбогдол нь ХҮИС-ийн багш, ажилтан, оюутан, суралцагчдад Япон, Монгол технологийн эрүүл ахуйн шаардлага хангасан, өргөн нэр төрлийн хямд хоолоор үйлчлэхийн зэрэгцээ ХҮИС-ийн болон МСҮТ-ийн багш, оюутан, суралцагчдыг мэрэгшүүлэх, дадлагажуулахад оршиж байна.