Blog
ХҮИС-ийн 2018-2019 оны хичээлийн жилийн нээлтийн арга хэмжээ ёслол төгөлдөр болж өнгөрлөө.
- 9 сар 7, 2018
- Posted by: admin
- Category: Мэдээ
Хичээлийн жилийн нээлтийн ёслолын арга хэмжээнд ХҮИС-ийн захирал доктор М.Должин БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан, ХҮИС-ийн Удирдах зөвлөлийн дарга, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав нар нийт багш, ажилтан, суралцагчдад баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлэв.
ХҮИС-ийн доктор, профессор, Татварын итгэмжлэгдсэн зөвлөхүүдийн нийгэмлэгийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Алтанзаяа, ХҮИС-ийн оюутны зөвлөлийн дарга Д.Мөнхбат, ХҮИС-ийн Маркетингийн I дүгээр ангийн оюутан, Өсвөрийн Жудо бөхийн аварга шалгаруулах тэмцээний “Juejitsu” төрлийн мөнгөн медальт Г.Ганхүслэн нар сургуулийн тугийг өргөж, төрийн дуулал эгшиглүүллээ.
ХҮИС-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, БСШУСЯ-ны харьяа Боловсролын хүрээлэнгийн захирал П.Лхагвасүрэн, ХҮИС-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, БСШУСЯ-ны хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитийн газрын дарга З.Энхболд, ХҮИС-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Сангийн яамны эдийн засгийн бодлогын газрын дарга Г.Батхүрэл, ХҮИС-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дээд боловсролын сургалтын байгууллагын эрдэм шинжилгээ, судалгаа, түншлэлийн бодлого, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Т.Сарантуяа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэргэжилтэн Э.Түмэндэмбэрэл зэрэг хүндэт зочид, төлөөлөгчид нээлтийн арга хэмжээнд оролцлоо.
ХҮИС-ийн “Сарны танго” хамтлагийн гишүүн, Олон улсын худалдааны менежментийн ангийн 2007 оны төгсөгч, СТА Ц.Батжаргалын бүжгийн хамтлаг “Венийн вальс” бүжиглэв.
Сургуулийнхаа хөгжил дэвшлийн төлөө хамтын хүчээ нэгтгэцгээе.