Blog
ХҮИС-ийн эрдмийн хамт олон шилдгээ шалгаруулав.
- 10 сар 8, 2020
- Posted by: admin
- Category: Ангилаагүй
Ардын хувьсгалаас гуравхан дүү
Ажнай хүлгийн чадал хурдтай
Улсын худалдааны ууган сургууль
Ухаан эрдмийн оюуны далай ХҮИС-ийн багш
ХҮИС-ийн хамт олон Дэлхийн багш нарын 26 дахь, Монголын багш нарын 54 дэх тэмдэглэлт өдөрт зориулсан арга хэмжээг 10 дугаар сарын 4 өдөр Чингис зочид буудлын “Тэмүүжин” ресторанд ёслол төгөлдөр зохион байгуулав. Хүндэтгэлийн арга хэмжээг нээж ХҮИС-ийн захирал, доктор, профессор М.Должин эрдэмтэн багш, ажиллагчид баярын мэндчилгээг дэвшүүлж, 2019-2020 оны хичээлийн жилийн амжилт, ололтоо дүгнэн, шилдгүүдээ тодруулав. Хүндэтгэлийн арга хэмжээнд урлаг, соёлын алдартнууд хүрэлцэн ирж ая дуугаа өргөсөн юм.
Өнгөрсөн хичээлийн жилийн зарим амжилтаас дурдвал: Худалдаа, маркетингийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Ж.Тунгалаг олон улсын мэргэжлийн сэтгүүлд нийтлүүлсэн өгүүллийн тоогоор, харин эрдэм шинжилгээний ажлаар НББ, санхүүгийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Д.Оюунцэцэг, Худалдаа, маркетингийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Н.Отгонсайхан, Эрх зүй, нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Н.Болдмаа нар хамт олноо тэргүүлэв. Худалдаа, маркетингийн тэнхимийн багш, доктор, дэд профессор М.Билэгсайхан, Гадаад хэлний тэнхимийн ахлах багш, магистр Х.Булган-Эрдэнэ, ахлах багш, магистр С.Энхтуяа нарын ахисан төвшний элсэлтийг нэмэгдүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэллээ. Мөн COVID-19 цар тахлын үеийн өндөржүүлсэн бэлэн байдалд цахим хичээлийг идэвх зүтгэлтэй, санаачлагатай зохион байгуулсан багшаар НББ, санхүүгийн тэнхимийн ахлах багш П.Баянсан, Худалдаа, маркетингийн тэнхимийн ахлах багш, доктор С.Амаржаргал, Эрх зүй, нийгмийн ухааны тэнхимийн ахлах багш О.Чулуунцэцэг, Гадаад хэлний тэнхимийн ахлах багш Г.Цэрэндаваа нар шалгарав.
Баярын арга хэмжээг Эрх зүй, нийгмийн ухааны тэнхимийн хамт олон амжилттай зохион байгуулав.