ХҮИС-ийн эргэн тойронд 2020-11-18
- 11 сар 18, 2020
- Posted by: admin
- Category: Ангилаагүй
Нэг ч сэтгэгдэл байхгүй

1. ХҮИС-ийн Оюутны дотуур байранд амьдарч буй 315 оюутнаас 14 хоногийн хүнсний нөөцийн судалгааг авч нэгтгэн БШУЯаманд хүргүүлэв.
2. Дээрх хүнсний нөөцийн судалгаанд үндэслэн шаардлагатай хүнсний бүтээгдэхүүнийг нийлүүлэхээр И-март болон Танан супермаркеттай гэрээ хийлээ.
3. ХҮИС-д суралцддаг 21 аймгийн 306 оюутнаас УБ хотод хаана оршин сууж байгаа талаар судалгаа авч нэгтгэлээ.
4. БШУЯамнаас явуулж байгаа асуумж судалгаанд нийт оюутнуудыг хамруулах ажил үргэлжилж байна.
6. ХҮИС-аас оюутны дотуур байранд амьдарч байгаа 315 оюутандаа маск болон ариун цэврийн цаас дахин тараалаа.
ХҮИС-ийн Гамшгаас хамгаалах түр штаб
2020.11.18