ХҮИС-ийн сагсан бөмбөгийн дасгалжуулагч, оюутан улсын шигшээд багтаж ОХУ-г зорино
- 4 сар 23, 2019
- Posted by: admin
- Category: Мэдээ
2019 оны оюутны улсын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдаж, 4-р сарын 20-ний өдөр шигшээ тоглолтууд явагдлаа. Тэмцээнд ХҮИС-ийн эрэгтэй оюутнуудын ХҮИС Wolves баг амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн юм. Алтан медалыг ШУТИС, хүрэл медалийг МУИС-ийн баг тамирчид хүртжээ.
Тэмцээнд шилдэг тоглолтыг үзүүлсэн багш, тамирчид Монгол улсын оюутны шигшээ багт дуудагдаж, ОХУ-д болох олон улсын тэмцээнд оролцох юм. ХҮИС -ийн шигшээ багийн 1-2 курсын 17-19 настай шинэхэн оюутнууд ШУТИС, МУИС, ХААИС -ийн 15-20 мянган оюутнуудаас шигшигдсэн хашир туршлагатай оюутнуудын багтай эн тэнцүү өрсөлдөж, өндөр амжилт үзүүлсэнийг өндрөөр үнэлэн, авьяаслаг багш, дасгалжуулагч Отгондарь, оюутан Цэлмэг нарыг Монгол улсын оюутны шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаажээ.
Тэмцээнд амжилттай оролцсон нийт оюутан, багш нартаа баяр хүргэж, цаашдын өрсөлдөөнд нь өндөр амжилт хүсье!