Мэдээ
ХҮИС-ийн багш, оюутнууд “Бизнес фестиваль-2018” арга хэмжээнд оролцлоо.
- 10 сар 16, 2018
- Posted by: admin
- Category: Мэдээ

МУ-ын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ-2020” Нийслэлийн дэд хөтөлбөрийг Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургуулийн багш нар ШУТИС болон Улаанбаатар хотын ЗАА –тай хамтран анх удаа боловсруулж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн 2018.04.26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулж, амжилттай хэрэгжүүлж байна.
Энэхүү дэд хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн 379 жилийн ойг угтан НЗДТГ, Улаанбаатар хотын ЗАА, МҮХАҮТ, ХҮИС хамтран “Их хотын хямдрал-Бизнес фестиваль 2018” арга хэмжээг жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбайд 10 дугаар сарын 13-нд зохион байгуулсан.
“Бизнес фестиваль”-д Номин Холдинг, Наран трейд, Мобиком, Скайтел, Таван богд, Өгөөж-чихэр боов, Атар Өргөө, И март, Макс хүнс, Сэнтрал экспресс Си Ви Эс, Circle R, Мөнхийн үсэг групп зэрэг нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй аж ахуйн нэгжийн 1000 орчим төлөөлөл нэгдсэн парадаар жагссан ба тэд харилцан мэдээлэл солилцож, хэрэглэгч-үйлчлүүлэгчиддээ өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцууллаа.
Уг арга хэмжээнд ХҮИС-ийн мэргэжлийн тэнхимийн багш нар оюутнуудын хамт оролцож, ажил олгогчид, эцэг эхчүүдэд сургууль болон мэргэжлийн хөтөлбөрийн сурталчилгааг амжилттай хийлээ.