Blog
Хуримтлал болон хөрөнгө оруулалт Германд сэдвээр лекц уншив
- 4 сар 8, 2021
- Posted by: admin
- Category: Мэдээ
ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сангийн суурин төлөөлөгч, урт хугацааны ахлах эксперт Маркус Лох өнөөдөр ХҮИС-ийн оюутнуудад Хуримтлал болон хөрөнгө оруулалт Германд сэдвээр сонирхолтой лекцийг цахимаар уншлаа. Энэ нь оюутан, суралцагчдад санхүүгийн мэдлэг олгох, хуримтлал, хөрөнгө оруулалтын ач холбогдлыг ойлгуулахад чиглэсэн үр дүнтэй сургалт, арга хэмжээ боллоо.
Энэ арга хэмжээг цаашид үргэлжлүүлэн сонирхолтой цуврал лекцүүдийг уншихаар болсон тухай таатай мэдээг ХҮИС-ийн Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Д.Оюунцэцэг бидэнтэй хуваалцсан юм. Дэлхийн хуримтлалын 7 хоногийн хүрээнд хичээлийг ийнхүү сонирхолтой байдлаар хүргэжээ. Дашрамд дурдахад, ахлах эксперт Маркус Лох банкны салбарт 31 жил ажиллаж байгаа хуримтлалын талаар арвин туршлагатай банкир юм