ХУДАЛДАА

Хөтөлбөрөөс бэлтгэж буй мэргэжлүүд

  • Олон улсын худалдаа
  • Гаалийн удирдлага
  • Худалдааны менежмент

 

Хөтөлбөрийн зорилго

Олон улсын болон дотоодын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, шаардлагад нийцсэн, гадаад, дотоод худалдаа, гаалийн удирдлагын чиглэлээр цогц ур чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

 

Эзэмших мэргэжлийн ур чадвар

  • Гадаад, дотоод худалдаа, гаалийн бодлого, стратегийг тодорхойлох боловсруулах, хэрэгжүүлэх;
  • Гадаад, дотоод худалдаа, гаалийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнесийн байгууллагыг удирдан зохион байгуулах;
  • Гадаад, дотоод бизнесийн орчны болон зах зээлийн судалгаа, шинжилгээ хийх;
  • Худалдах, худалдан авах гэрээ хэлцэл байгуулах;
  • Экспорт, импортын барааны тээвэрлэлтийг зохион байгуулах, тээвэр, логистикийн байгууллагуудтай хамтран ажиллах;
  • Гаалийн үнэлгээ хийх, гаалийн татвар, тарифийг тооцох, гаалийн хэрэг, зөрчил илрүүлэх;
  • Гадаад төлбөр тооцоо үйлдэх, даатгуулах, гаалийн үйл ажиллагаа, нийлүүлэлтийн сүлжээ, хангамж, логистикийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;
  • Цахим худалдаа эрхлэх.

Ажлын байр, мэргэжлийн эрэлт хэрэгцээ:

  • Гүйцэтгэх удирдлага /Захирал болон газар, хэлтэс, албаны дарга/
  • Экспорт, импортын менежер
  • Гаалийн ажилтан, гаалийн зуучлагч, гаалийн байцаагч
  • Тээвэр логистикийн менежер
  • Худалдан авалт, хангамжийн менежер
  • Тээвэр зуучийн компанийн менежер
  • Гадаад, дотоод зах зээл судлаач, гадаад харилцааны ажилтан
  • Төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын худалдан авах ажиллагааны газрын дарга, мэргэжилтэн
  • Банк, санхүүгийн байгууллагад гадаад худалдааны төлбөр тооцоо, санхүүжилт хариуцсан менежер, мэргэжилтэн