Мэдээ
ХУДАЛДАА ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ
- 4 сар 8, 2021
- Posted by: admin
- Category: Мэдээ

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ЗОРИЛГО
Оюутны онолын мэдлэгийг гүнзгийрүүлэх, судалгаа, шинжилгээний арга зүйг эзэмшүүлэх, харилцан туршлага солилцоход оршино.
ХЭЗЭЭ: 2021 оны 04 сарын 30-ны өдрийн 11:00 цагаас цахимаар болно.
ОРОЛЦОГЧ: ХҮИС-ийн Бакалавр, Магистрийн түвшний суралцагчид
Сэдвийн хамрах хүрээ
Нийгмийн ухаан, эдийн засаг, менежмент, санхүү, хууль эрх зүй, боловсрол судлал, худалдаа, маркетинг болон бусад.
Эрдэм шинжилгээний бүтээлд тавигдах ерөнхий шаардлага
- Судалгааны ажил шинжлэх ухааны тодорхой онол, арга зүйд үндэслэсэн байх;
- Илтгэлд дэвшүүлсэн санаа оновчтой, практикт хэрэгжих боломжтой байх;
- Илтгэлийг ганцаарчилсан байдлаар болон багаар бэлтгэж болох бөгөөд удирдагч багштай байх;
Илтгэлийн бүтэц, бичиглэл, судалгааны ажлын боловсруулалтад тавигдах шаардлага
- Илтгэл нь үндэслэл, дэвшүүлсэн зорилго, судалгааны арга зүй, судалгааны үр дүнд тулгуурласан үндсэн хэсэг (онолын болон практик судалгаа боловсруулалт), дүгнэлт, зөвлөмж, ашигласан бүтээлийн жагсаалт гэсэн бүтэцтэй байх;
- Илтгэлийн сэдэв нь санал болгосон ерөнхий агуулгын хүрээнд бичигдэх, шинэлэг санааг дэвшүүлсэн байх;
- Эшлэл зүүлт ашигласан байх;
- Илтгэл нь А4 хэмжээтэй бичгийн цаасны дээр, доор, баруунаас тус бүр 2.0, зүүнээс 2.5 см зайтай, Arial фондоор (Monkey ашиглахгүйгээр), үсгийн хэмжээ 11, мөр хоорондын зай 1.15, 6-10 хуудсанд багтсан байх.
- Илтгэлийн материалд дараах мэдээллийг хавсарган ирүүлнэ.
Үүнд:
- Оюутны овог нэр, анги, удирдагч багшийн нэр, эрдмийн цол, зэрэг;
- Харилцах утас, цахим шуудангийн хаяг.
Дээр дурдсан шаардлагыг үндэслэн илтгэлийг шалгаруулна.
Хурлыг 2 үе шаттай зохион байгуулна:
1-р шат:
2021 оны 04-р сарын 26-27-ны өдрүүдэд мэргэжлийн тэнхимийн хүрээнд зохион байгуулагдана.
Оюутнууд өөрийн харъяа тэнхимд дараах хаягаар илтгэлийн Word болон PPT файлыг цахим хэлбэрээр 2021 оны 04-р сарын 25-ны 16 цагаас өмнө илгээнэ.
- Эрх зүй, нийгмийн ухааны тэнхим – uchral2uchka@gmail.com
- НББ, Санхүүгийн тэнхим – delgermaa2025@yahoo.com
- Худалдаа, маркетингийн тэнхим – cyanjinlkham@gmail.com
Тэнхим тус бүрээс шалгарсан 3 илтгэлийг 2-р шатанд хэлэлцүүлэх бөгөөд илтгэлийг мэргэжлийн тэнхимүүд Word болон PPT хэлбэрээр ЭШБХ-ын протоколын хамт 2021 оны 4-р сарын 28-ны өдрийн 16:00 цагаас өмнө uugandai0601@gmail.com хаяг руу илгээнэ.
2-р шат:
2021 оны 4-р сарын 30-ны өдрийн 11:00 цагт цахимаар болно. Хурлын линкийг 4-р сарын 29-нд илгээнэ. Илтгэлийг РРT хэлбэрээр бэлтгэх ба илтгэх хугацаа 10 минут, хэлэлцэх хугацаа 5 минут байна.
ШАГНАЛ
1-р байр нэг. Өргөмжлөл, 150 000 төгрөг
2-р байр нэг. Өргөмжлөл, 100 000 төгрөг
3-р байр нэг. Өргөмжлөл, 50 000 төгрөг
Тусгай байр 2. Өргөмжлөл, тус бүр 30 000 төгрөг
Оролцсон бүх Магистрантад эрдэм шинжилгээний бүтээлийн багц цаг тооцно.
Зохион байгуулагч
ХҮИС-ийн Гадаад хэлний тэнхим
ЭШХ зохион байгуулах ажлын хэсэг
Лавлах утасны дугаар: 95500315, 99226617, 96441108, 99121292, 99088829