Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургуулийн 95 жилийн ойг угтсан ажлууд өрнөж байна.
- 9 сар 23, 2019
- Posted by: admin
- Category: Мэдээ

1924 онд Хоршооны түр сургууль нэртэйгээр сууриа тавьж, үйл ажиллагаагаа эхэлсэн Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургууль түүхт 95 жилийн ойн жил болох 2019-2020 оны хичээлийн жилийг “Бүтээлч ажил өрнүүлэх жил” болгон зарлаж амжилттай ажиллаж байна. Ой тэмдэглэх ажлын хүрээнд төгсөгчдөө хүлээн авч сургуулийн өнөөгийн байдал, ойрын болон хэтийн зорилго, төлөвлөгөөгөө танилцуулан хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр олон ажил хэрэгжүүлж эхэллээ.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, тус сургуулийн сургалтын орчинг сайжруулахад “Таван богд” групп, “TESO” корпораци, “E-mart” ХХК зэрэг нийгмийн хариуцлагатай, үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд манлайлан оролцож буйгаас гадна тус сургуулийн төгсөгчид төрөлх сургуулийнхаа бүтээн байгуулалтад гар, сэтгэл нийлэн ажиллаж байна.
Зах зээлийн коллежийн төгсөгчдийн уулзалт, спортын тэмцээний явцаас /2019 оны 6 дугаар сар 15/
2001 оны төгсөгчид волейболын тэмцээн зохион байгуулав. /2019 оны 9 дүгээр сар 14/
Худалдааны техникумын 1980-1982 оны төгсөгчдийн уулзалтаас /2019 оны 9 дүгээр сарын 20/
ХҮДС-ийн 2002-2005 оны төгсөгчдийн уулзалтаас /2019 оны 9 дүгээр сар 21/
“Таван богд” групп санхүүжүүлж Компьютерийн иж бүрэн лаборатори байгуулав.
“E-Mart” ХХК-ийн бүрэн санхүүжилтээр тохижуулсан Уншлагын танхим
Зах зээлийн коллежийн төгсөгчдийн тохижуулсан хичээлийн танхим
Боловсролын салбарт үнэтэй хувь нэмрээ оруулж буй ААН-үүд, төрөлх сургуулийнхаа үйл ажиллагааг үргэлж дэмжиж, хөгжил цэцэглэлтийн төлөө хамтран ажилладаг эрхэм хүндэт төгсөгчдөдөө талархал илэрхийлье!
ХҮИС-ийн захиргаа
Сургуулийн 95 жилийн ойг тэмдэглэх ажлын хэсэг