Худалдаа, Маркетингийн тэнхимийн хамт олон Эрдэнэт хотод ажиллалаа.
- 10 сар 12, 2020
- Posted by: admin
- Category: Ангилаагүй
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Тус тэнхимийн хамт олон ХҮИС-ийн Багш ажилтны хөгжлийг дэмжихэд зориулсан төсвийг зарцуулах журам-ын 2.6-н дагуу Бизнесийн байгууллагын үйл ажиллагаатай танилцахаар 2020 оны 10-р сарын 8-11-нд Эрдэнэт хотод ажиллалаа.
1981 онд ашиглалтад орсон “Эрдэнэт Хивс” ХХК, 2019 онд ЗГ-ын тогтоолоор Төрийн өмчит үйлдвэрийн газар болсон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай танилцлаа.
Энэ үеэр үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарын хөгжил үйл ажиллагааг биечлэн үзэж, багш бүх өөрийн заадаг хичээл дээрээ ашиглах бодит жишээ, мэдээлэлтэй болсон ба цаашид судалгаа, ажлын байран дээрх сургалтын хөтөлбөр зэрэг төсөл хөтөлбөрт хамтран ажиллахаар боллоо.