Худалдаа, Маркетингийн тэнхимийн оюутнууд маркетингийн судалгаа, зөвлөх үйлчилгээний MMCG ХХ Компанийн үйл ажиллагаатай танилцлаа.
- 10 сар 26, 2020
- Posted by: admin
- Category: Мэдээ
Нэг ч сэтгэгдэл байхгүй
Худалдаа, Маркетингийн тэнхимийн багш Г.Мөнхбаясгалан, Т.Мөнх-Эрдэнэ нар Брэндийн удирдлага, Олон улсын маркетинг хичээлийг судалж буй оюутнуудын хамт маркетингийн судалгаа, зөвлөх үйлчилгээний “MMCG” ХХКомпанийн үйл ажиллагаатай танилцав. Тус компанийн судалгаа, хөгжил хариуцсан захирал Ч.Даваасүрэн компанийн үйл ажиллагааны талаар танилцуулан Маркетингийн судалгааны орчин үеийн чиг хандлагын талаар сонирхолтой хичээлийг удирдан явууллаа.