ХМ-ын тэнхим

                     Худалдаа, Маркетингийн тэнхимийн танилцуулга

 

 

Тэнхимийн зорилго:

Худалдаа, үйлчилгээний салбарын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах, өөрийн гарааны бизнесийг хөгжүүлэх чадавхи бүхий мэргэжилтнийг бэлтгэх.

Тэнхимийн зорилт:

  • Салбарын болон салбар хоорондын судалгаа, эрдэм шинжилгээний чадавхийг нэмэгдүүлнэ.
  • Худалдаа, үйлчилгээний салбарын суурь судалгааг хийж, хэрэгжүүлнэ.
  • Цахим сургалтын платформ, систем, боловсролын нээлттэй агуулга, хөтөлбөрийг хөгжүүлэхэд хамтарч ажиллана.
  • Мэргэжлийн хичээлийн хөтөлбөрийн агуулгад тогтвортой хөгжил, энтрепренерийн үзэл баримтлалыг тусгана.
  • Худалдаа, үйлчилгээний салбарын ахисан түвшний сургалт, судалгаа инновацийн үйл ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлж, нийгэмдээ чанартай үйлчилгээ үзүүлнэ.

 

Товч танилцуулга.

Тус тэнхимийн бааз суурь сургууль байгуулагдсан буюу тэртээ 1924 оноос эхлэлтэй бөгөөд Монгол улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж сургууль шинэ бүтэц зохион байгуулалтад орсноор Маркетингийн тэнхим нэрээр 1996 онд байгуулагдсан.

 

Одоогийн байдлаар тус тэнхимийн эрхлэгчээр доктор, профессор Н.Отгонсайхан,  доктор, дэд профессор Г.Билэгсайхан, доктор, дэд профессор Г.Мөнхбаясгалан, доктор, дэд профессор Ж.Тунгалаг, доктор Н.Оюунжаргал, доктор С.Амаржаргал, МУИС-ийн докторант Д.Батцэцэг, БНХАУ-ын Жилиний их сургуулийн докторант Т.Мөнх-Эрдэнэ, хичээлийн туслах ажилтан Ч.Янжинлхам нар ажиллаж байна.

Худалдаа, Маркетингийн тэнхимд дараах мэргэжлийн хөтөлбөр харьяалагддаг. Үүнд:

  • Худалдаа (Олон улсын худалдаа, Худалдааны менежмент, Гаалийн удирдлага)
  • Маркетинг (Маркетинг, Реклам сурталчилгааны менежмент)
  • Менежмент (Хүний нөөцийн менежмент, Үйлдвэрлэлийн менежмент)
  • Зочлох үйлчилгээ
  • Аялал жуулчлалын менежмент

Тус тэнхимийн багш нар сургалтын үндсэн үйл ажиллагаанаас гадна эрдэм шинжилгээ, судалгааны ажилд оролцох, мөн төрийн болон төрийн бус, бизнесийн байгууллагуудад сургалт зөвлөгөө өгөх, төсөл болон гэрээт ажилд оролцож ирсэн. Тухайлбал: “Цагааннуур худалдааны чөлөөт бүсийн мастер төлөвлөгөө”, “МУ-ын дотоод худалдааны салбарын судалгаа”, “Худалдааны гол түнш орнуудтай Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудал”, “Монгол улсын экспорт, импортын татварын бодлого”, ”Бөөний худалдааны сүлжээ”, ”Бөөний болон жижиглэн худалдааны байгууллагуудын судалгаа” зэрэг 50 гаруй  төсөл болон гэрээт ажлыг ҮХЯ, ХХААХҮЯ, ГХЯ, ЭЗХЯ болон бусад төрийн болон төрийн бус байгууллагын  захиалгаар хийж гүйцэтгэсэн.

 

Түүнчлэн тус тэнхимийн багш нар мэргэжлийн олон ном сурах бичгийг хэвлүүлсэн нь их дээд сургуулийн сургалтанд өргөнөөр хэрэглэгдэж байгаа төдийгүй худалдаа, үйлчилгээний салбарын мэргэжилтнүүдийн ширээний ном болсон байдаг.

Багш нарын танилцуулга